Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татвар төлөгчдийн мөнгийг хэмнэе


Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа их дээд сургуулийг Монгол Улсын 21 аймаг, дөрвөн хотод тарааж байрлуулъя. Энэ нь манай улсын эдийн засагт ихээхэн нөлөө үзүүлэх гарц байж болох. Тухайлбал, Архангай аймгийн төвийн МУБИС-ийн харьяа Багшийн сургууль амарсан үед аймгийн хэмжээнд хүнсний бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ эрс буурдаг байна. Харин оюутан цугласан үед цагаан идээ, хүнсний ногоо зэрэг хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдаа нь эрс нэмэгддэг гэдгийг судалгаагаар тогтоожээ.
Аймгийн төв бүрт хоёр их, дээд сургууль байгуулбал тухайн аймгийн иргэдийн амьжиргааны түвшин ч сайжрах талтай. Мөн үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ нийслэл рүү зөөх нь багасна. Хотын хүн амын нягтаршил саарч утаа, түгжрэл гэх наад захын хүндрэлүүд ч буурах талтай. Гэхдээ үүний тулд ганц хүн дур мэдэж шийдвэр гаргаж болохгүй ч Засгийн газраас энэ асуудлыг авч хэлэлцэн, аймгуудын Засаг дарга нарын саналыг сонсох хэрэгтэй байна.
МоАХ-ны анхдагч гишүүн, инженер Ж.Амарсанаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан