Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ зуныг хамгийн халуун зун болно гэж байна


Ирэх зуныг түүхийн хамгийн халуун, гантай хуурай зун болно, үүнээс болж олон тооны түймэр гарна гэж Гиссений их сургуулийн эрдэмтэд таамаглал гаргажээ. Манай гаригийн нэг хэсэгт асар их хуурайшч их хэмжээний түймэр гарах бол, нөгөө зарим газарт нь үргэлчилсэн ширүүн бороо, үер болох гэнэ. Тухайлбал Перу, Эквадор улсуудад их бороо орж үер нүүрлэх бол Номхон далайн зүүн талын улсууд  Индонези, Австралид хэт хуурайшна гэж байна.
Цаг уурын энэ их өөрчлөлтийн гол буруутан нь “Эль-Ниньо” буюу Номхон далайн эквадорын бүсийнусан давхаргын гадаргуу дээрх температур гэнэ. Мэргэжилтнүүд үүний өмнө “Эль-Ниньо” нь зууны төгсгөлөөр байгалийн олон тооны аюул гамшгийг хоёр дахин нэмэгдүүлнэ гэж тооцоолсны 75 хувь нь энэ зун тохионо гэж немцийн эрдэмтэд шинэ судалгааныхаа явцад нотолжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан