Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

3 настай охин хамгийн ухаантай хүмүүсийн байгууллагад элслээ


Манай гаригийн хамгийн ухаантай хүмүүсийг нэгтгэдэг, олон улсын “Менси” байгууллага Америкийн Аризона мужийн Куин-Крик хотын гурван настай охиныг гишүүнээр бүртгэж авсан байна. Дунджаар 100 оноо авах ёстой шалгалтад Алексис Мартин охин 160 оноо авчээ.

Охины аав Ян Мартин охиноо АНУ-ын дунд сургуулийн тавдугаар ангийн түвшний хэмжээнд уншиж чаддаг, америкийн бүх мужийн нийслэлийг нэрлэдэг, дэлхийн газрын зураг дээр улсуудыг зааж,  iPhone ашиглан испани хэлд сурч байгаа гэж сэтгүүлчдэд ярьсан байна.

Мартины хэлснээр бол охиныг нэг настай байхад ээж нь орой унтуулахаар үлгэр уншиж өгтөл охин хэдийнээ цээжилчихсэн байснаас анх түүний авьяасыг мэдсэн гэнэ.

Алексис охины хамгийн залуу гишүүн нь болж байгаа, хамгийн ухаантай хүмүүсийн “Менсис” байгууллага нь манай гаригийн 56 мянган хүнийг нэгтгэдэг бол эдний 3,3 мянга нь америкийн иргэд байдаг байна.

0 Сэтгэгдэл
ochij burtguulie dee
Unheer gsihaltai mundag uhaantai garhan dee.
Хамгийн их уншсан