Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэмүүлэл төслийнхөн академик бус сургалтын үйл ажиллагаа зохион байгуулж байна

“Зориг сан”-гийн “Залуу манлайлал-11” хөтөлбөрт оролцогч залуусын хэрэгжүүлж байгаа “Тэмүүлэл” төслийн багийнхан 84-р сургуулийн 11-р ангийн сурагчдын бие хүн болж төлөвших үйл явцад зохих хувь нэмэр оруулахуйц академик бус сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тус сургалтын үргэлжлэх хугацаанд буюу 2014 оны хоёрдугаар сарын 8-наас 4-р сарын 29-ний өдрүүдэд Технологийн дээд сургууль өөрийн сургалтын цехүүдэд үйлдвэрлэгдсэн нарийн боов, сүү, сүүн бүтээгдэхүүнээр дээрх төсөлд хамрагдаж буй 84-р сургуулийн сурагчдад үдийн цайны үйлчилгээ үзүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж төслийн албан ёсны ивээн тэтгэгч болсоноо баталлаа.
Технологийн дээд сургууль /хуучнаар “Хүнсний технологийн коллеж/ нь хүнс, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, техникийн чиглэлээр бакалавр, магистрын түвшний сургалт явуулахын зэрэгцээ суралцагчдад мэргэжлийн болон техникийн боловсрол олгодог манай улсын ууган сургуулиудын нэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан