Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбумтны эхнэр бас хулгай хийдэг юм байна

Киприйн хууль сахиулагчид оросын олигарх Дмитрий Рыболовлийн гэргий Еленаг 25 сая долларын бөгж хулгай хийх гэсэн хэрэгт сэжиглэн саатуулсан байна. “Рыболовлеваг өнөөдөр саатуулан баривчилсан. Яг баривчилсан цагийг тодорхой хэлэх боломжгүй. Түүнийг хулгай хийсний нь төлөө баривчилсан. Одоо шалгаж байна. 24 цагийн дотор түүнийг шүүхэд дуудаж асууна” гэж киприйн цагдаагийн газрын хэвлэлийн алба мэдээлжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Швейцариас Кипр лүү хувийн онгоцоор нисч очсон  Елена Рыболовлева одоо Лимасолагийн цагдаагийн хэсэгт саатуулагдан шалгуулж байгаа юм байна. Цагдаагийн газрын ажилтан түүнийг яг юунаас болж хэрхэн саатуулсныг тодорхой хэлэхээс татгалзсан байна.
          
Зарим хэвлэлийн мэдээлж байгаагаар бол түүнийг Domus Trust-ынөмчийг хулгайлсан хэмээн тэдний  өмгөөлөгчийн хүсэлтээр саатуулсан бололтой. Энэ нь очир эрдэнийн шигтгээтэй 25 сая долларын үнэ бүхий бөгжний тухай яриа гэсэн үг.

0 Сэтгэгдэл
hulgaich bol hulgaichaar duusdiimdaa
Хамгийн их уншсан