Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украины хуучин эрх баригчид амь амиа бодон эх орноосоо зугтааж байна


Украинд сүүлийн хэдэн өдөр болж байгаа үйл явдал улстөрчдийн үнэн төрхийг харуулж эхэллээ. Тус улсын ерөнхийлөгч асан Виктор Януковичийн гол түшиг тулгуур болж байсан Бүс нутгийн намаас парламент Дээд Радад сууж байсан 77 депутат намаа орхин сөрөг хүчний талд орсон байна. Намын нь дарга Ерөнхий сайд асан Николай Азаров албан тушаалаасаа огцорч, Ерөнхийлөгч Виктор Янукович нь энгийн номхон жагсагчдын эсрэг галт зэвсэг хэрэглэсэн хэрэгт буруутгагдаж эхэлсэн нь тэднийг ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Ингэснээр Украины парламентад сөрөг хүчин олонхи болоод байгаа юм.
Гэтэл намаасаа урваж өөр намд элсэхээс илүү сонин зүйл ч бас гарч байна. Нэгэн цагт Украин улс, ард иргэдийнхээ төлөө зүтгэнэ хэмээн өндөр албанд томилогдож байсан олон хүн төр солигдмогц эх орон ард түмнээ орхин гадаад улс орон руу зугтаж эхэллээ. Ер нь Украины төрийн эрхийг барьж байсан хүчний томоохон албан тушаалтнууд одоо ёстой үүрээ хөндүүлсэн шоргоолж шиг бужигнаж “Амь амиа бодоорой” хэмээн үймэлдэж байна.

Ерөнхий сайд асан Николай Азаров. Украины Засгийн газрын тэргүүн байсан Николай Азаровыг Орос руу зугтаан гарсан гэж хууль хяналтын байгуулага мэдээлснийг “Интерфакс-Украина” мэдээллээ. “”Тэр ОХУ- руу явсан” гэж эх сурвалж мэдээлээд харин яг хэзээ  эх орноо орхиж явсныг хэлээгүй байна.

Парламентын дэд дарга Игорь Калетник. Парламент –Дээд Радагийн дэд дарга асан Игорь Калетникийг мөн л ОХУ руу зугтсан гэж УНИАН агентлаг мэдээлсэн байна. Энэ мэдээллийг Украины ДЯЯ-ны сайдын үүрэг гүйцэтгэгч Арсен Аваков телевизийн “5 канале” сувгаар ярихдаа нотолсон байна. “Калетникийг Симферофолийн хилчид саатуулсан ч түүний депутатын халдашгүй бүрэн эрхийн нь улмаас болоод хилээр нэвтрүүлэхгүй байж чадаагүй байна. Баримт бичгээ шалгуулаад тэрээр Орос руу ниссэн” гэж Аваков хэлжээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Портнов. Украины ерөнхийлөгч Виктор Януковичийн Тамгын газрын даргын орлогч  байсан Андрей Портновыг одоо Москвад байгаа гэж Дээд Радагийн депутат  Сергей Власенко баталж байна. “Миний мэдэж байгаагаар Портнов болон түүний хамсаатан депутат Валерий Писаренко хоёр Москвад “Петр Первый” зочид буудалд очиж тухалсан байна. Эх сурвалжаа би батална. Хэн нэгэн нягталж юм уу, няцааж бас болно” гэж депутат Власенко хэлжээ

Бүс нутгийн намын 26 депутат. Украины парламен-Дээд Радад олонхи болж, эрх барьж байсан Бүс нутгийн хөгжлийн намын 26 депутат Украинаас зугтаан гадаадад гарах гэж байна гэж тус намын эх сурвалж мэдээлжээ. Тэднийг шөнө хагаслан Бага-Азаровын хувийн онгоцоор ниссэн гэсэн яриа байна. Яг энэ хүмүүс үнэхээр зугтан гарсан эсэхийг батлаагүй ч маргааш нь Бүс нутгийн нам парламентын депутатуудынхаа ирцийг бүрдүүлж чадахгүй байснаас болоод Дээд Рада хуралдаж чадаагүй юм.
 
Харьковын амбан захирагч зугтсан уу. Хамгийн сүүлд Украины зүүн бүс дэх Хартков мужийн амбан захирагч Михаил Добкиныг мөн л Орос руу зугтаж гарлаа гэж мэдээлж байгаа ч өөр эх сурвалж болохоор түүнийг Украины ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөнө гэж мэдээлж байна. Түүнийг Харьков хотын захирагч, хамтран зүтгэгч Геннадий Кернестэй хамт зугтаасан гэж мэдээлсэн юм.

Киев хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга Галина Герега. Украины нийслэл Киев хотын зөвлөлийн нарийн бичгийн дарга Галина Герега мөн л өчигдөр орой хувийн онгоцоороо Украин орноо орхин гадаад руу гарлаа гэж парламентын “Эрх чөлөө” фракцын хэвлэлийн нарийн бичгийн дарга Александр Аронец мэдээлжээ. Албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Киев хотын зөвлөлд гаргаад байсан Галина Герегаг ийн гадаад руу зугтсан мэдээллээ  тэрээр хилийн албанаас авсан байна.

Тэд яагаад зөвхөн Орос руу зугтаж байна

Украины өндөр алба хашиж байсан хүмүүс, ялангуяа энгийн ард иргэдийнхээ эсрэг галт зэвсэг хэрэглэж олон хүний амь хөнөөсөн гэмт хэрэгтнүүд, тэдний хамсаатан олон хүн  ийнхүү гадаад орнууд руу зугтааж гарч байгаад Европын орнууд эмзэглэж байна. Европарламентын Ногоон фракцын тэргүүн Ребекка Хармс ард иргэдийнхээ эсрэг хүчирхийлэл үйлдсэн ийм албан тушаалтнуудыг Европын холбооны улс орнууд руу нэвтрүүлэхгүй байх талаар арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. Тэр бас ийм хүмүүс хариуцлагаас зугтах ёсгүй гэжээ.
Магадгүй ийм ч болохоор гэм буруутай ийм хүмүүсийн толгой хоргодох газар нь  ОХУ л болж  байгаа бололтой.

0 Сэтгэгдэл
-manaid ch gesen iimuimeen bolvol 76 shuud zugtana
ydaxgyi elbegdorj min iim bolchix um bish bizdee
Tsagaa bolohod manaihan ch gesen ingeed l zugtana l daa. S.Bayar8 Bayartsogt. Bilegt, HUrelsuh geed l yag bidnii tulee zutgej haragdaach.........Ed ali hediinee gadaadiinhand uilchilj baigaad bair savaa beldchihsen baigaa
ЕР НЬ ТӨРИЙН АЛБАНЫ САНХҮҮ МӨНГӨ, ХӨРӨНГӨӨР ГАРАА УГААСАН, ТОГЛОСОН ЭТГЭЭДҮҮДИЙГ ТОЛГОЙГ НЬ ИЛЭХГҮЙ ШОРОНД ХОРЬЖ, ХОИРЛЫГ НЬ БАРАГДУУЛАХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ АРД ТҮМНИЙ ДУРГҮЙЦЭЛ ИХ БАЙНА ШҮҮ. ТУХАЙЛБАЛ, ИНЕГ-Т ХАР ЗАМ ТАТУУЛСАН БАТМУНХ ГЭГЧ ЭТГЭЭДИЙН ХЭРЭГ ЮУГ БОЛСНЫГ ОЛОН ТҮМЭН ИХ СОНИРХОЖ, ЯАХЫГ НЬ ХАРЖ БАЙНА ДАА.
Өнөөдөр авилгыг цэцэглүүлж гэмгүй царайлж байгаа дээд албан тушаалтнуудад хариуцлага ногдуулах цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Тэднийг улсын хилээс гаргахгүй байх хуулийн зохицуулалт хэрэгтэй.
С.Баярыг баривчлах хэрэгтэй авилаглаар авсан эх орноо газар шороогоо худалдсан новшийг шүүхээр эд хөрөнгийг нь хураах хэрэгтэй
Eh ornoosoo urvasan edgeer humuusiig shuud buudan horooh heregtei.
Ард иргэдээ гомдоож өөрсдөө баяжаад намууд нь олигархиудыг халхавчилж төрд шургуулаад байвал ийм л тавилан хүлээнэ. Монголчууд нэг задарвал Киргизээс ч илүү юм болно доо. Цэцэн юм яриад байдаг удирдлагын хүмүүс нэг иймэрхүү дээ. Ард Аюуш шиг тэмцээд зогсож чадахгүй бүгд зугтаана. Хилээ эхэлж хаамаар юм байна даа.
manai sanjiin Bayr,hurelsuh nar mongoo awaad zugtsan ym bish uu.
Хамгийн их уншсан