Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тажик хөдөлмөрийн цагаачдад зориулсан хөшөө босгож магадгүй

Тажикстан  улсын ДНБ-ий 50 орчим хувийг хангаж байгаа хөдөлмөрийн цагаачдад зориулан хөшөө босгохоор болжээ.
Ийм саналыг иргэний нийгмийн хэсэг  төлөөлөгч гаргаж, энэ талаараа гарын үсэг цуглуулж байгаагаа интернетэд  орууллаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээллээ. Ийм санал гаргагчдын нэг нь “Өнөөгийн Тажикстанд хөдөлмөрийн цагаач хөшөө босгомоор их зүйл хийж байна” гэсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар Тажикстанаас ОХУ-д гэхэд л сая гаруй хүн цагаачлан хөдөлмөрлөж, ар гэрийнхнээ тэжээхийн тулд ихээхэн мөнгө хөрөнгө илгээдэг байна.
“Харь оронд цус, хөлсөө урсган ажиллаж, хөдөлмөрлөж байгаа хөдөлмөрийн цагаачдынхаа ачаар бид өнөөдөр тайван сайхан нийгэмд хангалуун амьдарч байгаа шүү” хэмээн тэр идэвхтэн бичжээ. ОХУ-ын Цагаачлалын албаны мэдээгээр өнөөдөр ОХУ-д 1,2 сая тажик хүн ажиллаж, амьдран жилдээ 3,5 тэрбум ам.долларыг эх орондоо шилжүүлдэг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан