Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зайсангийн ”ЗАЙРАН” хэн бэ

Хүний сиймхий, бусдын алдаа, хуулийн цоорхойг хөл алдалгүй мөшгөдөг “хий үзэгдэл” гэж байна. Түүнийг зайран, удган, савдаг аль эсвэл хуульч, эрх мэдэлтэн, улс төрч  гэж цоллож болно. Учир нь, гарт баригдаж, нүдэнд үзэгдээгүй тэд хуулиас дээгүүр жаалж, үргэлж бусдын биед хувилан өөрийн үйлээ бүтээдэг онцлогтой. Үүний сонгодог жишээ нь, Богдхан уулын энгэр, бэлээр байшин “ургуулдаг” эрхмүүд. Хэдийгээр Богдхан уул, Зайсан толгой орчим Тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг ч өнөөдрийн байдлаар 150-иад аж, ахуй нэгж Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай болон бусад холбогдох хууль, дүрмийг зөрчин үйл ажиллагаагаа явуулж байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл аж, ахуйн нэгжийн нэг ч эзэн хууль зөрчсөнийхөө төлөө хариуцлага хүлээгээгүй юм. Үүнийг хаах, боох талаар олон удаа яригдсан ч цагаа тулахаар эрх, мэдэлтнүүд өөрийн гэрээ нураах болчихоод өнөөдрийг хүртэл чимээгүй суугаа нь нууц биш. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн, зөрчүүлсэн хоёр хаяа дэрлэн амьдарч байгаа нь хуулиас илүүтэй “хөршийн холбоог” илүүд үзсэн хэрэг.

Цаашдаа ч хариуцлага тооцох нь бүү хэл, дархан цаазат бүсийг хувьчлах, статусыг нь арилгах хэмжээнд яригдаж байна. Тиймээс дархан цаазат газар үүрлэсэн хөрөнгөтнүүд улаан номонд орсон мэт аашлах нь арга ч үгүй юм.
Тухайлбал, таван жилийн өмнө 5300 хүн амтай байсан Хан-Уул дүүргийн XI хороо буюу Зайсан толгойн хүн ам хоёр дахин өсч, 10 мянга 100 болжээ. Тэдгээрийн 70 хувь нь сүүлийн хэдхэн жилийн дотор баригдсан өндөр үнэтэй хувийн хаусанд амьдардаг. Үлдсэн 30 хувь нь гурван үеэрээ амьдарч байгаа уугуул иргэд аж. Тиймээс бид тус хороонд хууль зөрчсөн бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байгаа болон өнгөрсөн өдрүүдэд олны анхаарлыг татсан барилгын суурийн нүхэнд машин унасан хэргийг тодруулан хүргэж байна.

Газрыг барьцаанд алджээ

Барилгын суурь хэсгийг барихаар ухсан нүхэнд машин осолдож, хоёр иргэн харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн баасан гарагт гарсан. Харин барилгын ажил хийхээр төлөвлөсөн тус газар нь “Ихэр Нива” компанийн эзэмшлйинх аж. Тэд Хан-Уул дүүргийн XI хороонд гурван га газрыг гурван өөр байршилд эзэмшдэг байна. Харин эх сурвалжийн өгүүлснээр тэд осол гарсан газрыг “Уран ган” компанид барьцаалж, их хэмжээний зээл авч алджээ. Тиймээс “Ихэр Нива” компанийн авсан газрын зөвшөөрөл “Уран ган” компанид шилжиж, барилгын ажлыг үргэлжлүүлсэн байна. Харин гүйцэтгэгч компаниар хятад захиралтай компани ажилладаг. Тэднийг 2013 оны хавар барилгын ажлыг эхлүүлсэн гэж мэдээллийн  эх сурвалжууд үзэж байгаа ч 2012 онд барилгын ажил эхэлсэн гэдгийг баттай эх сурвалж мэдээлэв. Түүнчлэн тухайн үед үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон холбогдох бичиг баримтыг шалгахаар очсон ч албаныханд үзүүлээгүй байна. Хэдийгээр осол барилгын компанийн буруугаас үүдээгүй ч тухайн газар хувийн орон сууц барих нь хуулиараа хориотой учраас иргэд барилгын салбарын үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байна.
Мөн осолд орсон иргэдийг бөө дээр очоод буцах замдаа осолдсон гэх мэдээлэл тархсан. Гэвч бөө байрладаг гэх гэр нь тус хорооны II хэсэгт харьяалагддаг бөгөөд тухайн гэрт зуны цагт эзэд нь амьдарч бусад улиралд түрээслүүлдэг байна. Харин бөөгийн байрладаг гэр нь барилгын осол болсон газрын баруун талд байрладаг тул уруудах замдаа барилгын ухсан нүхэнд унах ямар ч боломжгүй гэнэ. Тиймээс машин уулын өөд өгсч, буух замдаа осолджээ. Хэргийг шалгаж байгаа учраас албаны зүгээс дүгнэлт өгөх боломжгүй хэмээсэн. Харин “Уран ган” компани нь 1963 онд байгуулагдсан бөгөөд  үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлдээ өөрийн эзэмшлийн 46 мянга 320 ам.метр талбай бүхий газарт 70 гаруй ажилтантайгаар төмөр хийц эдлэлийн, бетон зуурмагийн, хөөсөнцөр болон сэндвичэн хавтангийн, цахилгаан хөдөлгүүр ороох, сэргээн засварлах цех ажиллуулдаг. Мөн 19 дүгээр хороололд автомашин барьцаалан зээл олгох үйл ажиллагаа явуулж, агуулах байгууламжийн түрээсийн үйлчилгээ, барилга угсралтын ажил, каркас бүтцийн угсралт, зочид буудал, саун үйлчилгээ, снукер биллярдын төв болон автомашины дулаан гарааш, зогсоол зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.


             
Гүний усыг шавхаж дуусах нь

Зөвхөн Зайсангийн аманд 135 худаг тоологджээ. Эдгээр нь төвийн шугамд холбогдоогүй тансаг зэрэглэлийн хаус үй олноор баригдаж буйн бодит жишээ. Барилгын компаниуд газрыг 70-90 метрийн гүнд өрөмдөж, гүний ус гаргадаг бөгөөд шахуурга ашиглан сорж, бойлуур ашиглан халуун усаар хангадаг байна. Ингэхдээ газрын доорх усыг насосоор татан гадагшлуулах нь урсгал дагасан нөлөөлөл байхгүй мэтээр тайлбарлаж байжээ. Гэвч үнэн чанартаа энэ нь урсгал дагасан нөлөөлөлтэй бөгөөд ашиглалт үргэлжлэн явах хэрээр нөөц хязгаарлагдмал болох нь судалгаагаар тогтоогдсон байдаг.  Улмаар усны нөөцийн хэмжээ бууран гарах усны чанарт өөрчлөлт ордог байна. Гэсэн ч сүүлийн үед баригдаж байгаа барилгууд шугам, сүлжээний мөнгө хэмнэх байдлаар гүнийн усыг шавхаж байгаа нь ихээхэн хор, уршиг дагуулж байна.

Иргэд төвийн шугамыг үл ойшоов

Зайсангийн аманд төвийн шугам оруулахаар зураг төслийн ажил дууссан байна. Гэхдээ гэр, хорооллын бүс рүү төвийн шугам оруулж, иргэдийг хувийн байшинтай болгох төрийн бодлогоос тэс өөрийг зураг төслөөр гаргажээ. Тодруулбал, сүүлд баригдсан хаус, хотхоныг тойруулан төвийн шугамын зураг төслийг гаргахдаа 5000 гаруй гэр, хорооллын иргэдийн байршил дундуур явуулсан байна. Үүнийг иргэд эрс эсэргүүцэж байгаа бөгөөд “Зохион байгуулалттай хийсэн хэрэг. Бидний газрыг үнэгүйдүүлж авах санаархал” хэмээн үзэж буйгаа нуугаагүй юм. Түүнчлэн дархан цаазат газар учраас гурван үеэрээ амьдарч ирсэн иргэдэд амьдарч байгаа газрыг нь болон Халдвартын, Толгой өврийн зэрэг хуучны цагаан байшинг нь хувьчилж өгөх үндэслэлгүй гэнэ. Гэтэл иргэд энэ байдлаас үүдэн цахилгааны асуудлаа шийдүүлж чадахгүйд хүрдэг байна. Тухайлбал, XI хорооны цахилгаан хангамж нь анх баригдсан хуучны модон шонд байрлах эмх замбараагүй утсаар дамжиж ирдэг байна. Тэдгээрийг цэгцэлж, эмх замбараанд оруулъя гэсэн ч оршин сууж байгаа байшингийнх нь ордер өөрсдийнх нь нэр дээр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй учраас цахилгаан түгээх газраас үйлчилгээ үзүүлэх боломжгүй болдог аж. Тиймээс тэд Зайсанд өнө удаан амьдарч ирсэн ч өдгөө хууль бусаар амьдрагсдын тоонд оржээ.

Хүсэлт нь талаар өнгөрөв үү

Зайсангийн амнаас 23.2, Арцатын амнаас 21.8, Богинын амнаас 0.3, нийт 45.3 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн цэсээс чөлөөлүүлэхээр тусгасан хуулийн төсөл УИХ дээр саатаад буй. Энэ нь, Хан-Уул дүүргийн XI хорооны иргэд газраа өмчилж авахтай холбоотойгоор үүдэн гарсан хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл, тус хорооны оршин суугчид өөрсдийн тойргоос сонгогдсон гишүүдэд “Зөвхөн гэр хорооллын газрыг цоолборлож, тусгай хамгаалалтаас гаргах, баригдсан объект бүрийг гаргах, модноос 200 метр зайд гаргах” гэсэн гурван үндсэн судалгааг гаргаж өгчээ. Энэ нь, Дархан цаазат газарт орон сууцны барилга бариулахгүй байх үндсэн утгатай ч хуулийн төсөл хэт өргөн хүрээнд буюу 302.9 га газрыг хамгаалалтаас гаргах болсон нь иргэдийн ундуйцлыг хүргэж байгаа аж.                    

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан