Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАНАН САРНИУЛСАН МАХН-ЫН ЦУВРАЛ ШОУ


Хавар болсныг мэдэх цаг хугацаанаас өөр шалгуур үзүүлэлтүүд байдаг. Урь орж, цас хайлахаас гадна шинэ төлийн дуу малчны хотонд цангинаж буйг тойрогтоо ажилласан УИХ-ын гишүүн мэдээлж эхлэх нь хаврын дохио. Түүнчлэн улс төрийн синдром эхэлснийг үзвэл үнэхээр хавар болжээ гэж ойлгож болно.
МАХН-ын гишүүний “ургац хураалт” энэхүү синдромын эхлэлийг тавьж, чуулганы завсарлагаанаар тохиох улс төрийн аниргүйг эвдэв. Онц их хурлаа сар гаруйн дараа хийхээр товлосон тэдний бэлдсэн улс төрийн олон ангит хошин шоу тоглолтыг тоохгүй өнгөрч боломгүй. 

Тус нам шинэчлэгдэн зохион байгуулагдахдаа л “Шинэ төрийг урлан бүтээгч” гэж өөрсдийгөө онцолж ирсэн нь тэднийг уран бүтээлч, урлаач гэдгийг илтгэх биз ээ. Тэд намын гишүүдээ юуны тулд зуу зуугаар бөөндөн элсүүлж байгаа бол.
Зарим хүний хэлэх нь нам дагавал ам тосдоно гэгчийг үзүүлж өөдөлж яваа намд өөрийн хүчээ өргөхөөр эртнээс зэхэж буй гэх. Хавсарга тавьсан тарчиг цагт хонь мал хүртэл өвсний гарц хайж, аль сайхан газар бэлчиж байхад улс төрийн карьер эрэлхийлсэн хүмүүс намаасаа урваж нөгөөд орох нь байхаас аргагүй ч юм шиг. Тэд МАН-аас 200 гишүүнийг хэдийнэ урвуулаад авснаа мэдээлсэн бол одоо АН-аас 400 гишүүн “тонших” тухай шуум тарлаа. Тэдний ард дахиад 700 хүн ээлжээ хүлээж, их-элсэлт хийхээр төлөвлөсөн гэж удирдлагууд нь нэгэнтээ ам алдаж байсан. Ер нь, шинэ МАХН хэзээнээсээ зуу зуугаар нь гишүүн элсүүлэх сонирхолтой. Байгуулагдсан даруйдаа эгэл гишүүн бус УИХ-ын гишүүдийг урвуулж, эл­сүүлж байсан. Харин түү­ний хойтон хоёр ч зуутыг өөр­төө нэгтгэсэн түүхтэй. Өр­гө­жиж буй энэ үйлдлээрээ МАХН анхнаасаа эсэргүүцэн бай­сан МАН хийгээд АН-аас хариугаа авч, мананг сар­ниу­лах зорилгоо мянган хү­нээр ч атугай ахиулж байгаа аж.

Энэ олон гишүүн МАХН хэмээх байгууллагын өмнө дараахь үүрэг хүлээж буй. Намын ажилд идэвхтэй оролцох, мөрийн хөтөлбөрийг сурталчлан хэрэгжүүлэх, дүр­мийг сахин биелүүлэх, на­маас нэр дэвшигчийг дэмжин сурталчлах, хүрээгээ тэлж гишүүн элсүүлэхэд туслах ёс­той. Яг л “Орифлэйм”-ийн сүлжээ шиг. Мөн тат­вар хураамжаа тогтмол тө­лөх, хандив өргөх, намын хэв­лэл захиалах, сан хөмрөг арви­жуулахад идэвхтэй оролцох үүрэгтэй. 2011 оны зургадугаар сарын байд­лаар тус намын гишүүнч­лэлийг 35 мянга гэж тооцсон баримт бий. Орчин цагт “Орифлейм”-д элсэхээс илүү намын гишүүн болох нь өгөөжтэй сонголт болсны илрэл биз ээ. Уг нь, ажил хийвэл ам тосдоно, “Орифлэйм”-д элсвэл нүүрээ тослоно гэж энгийн логик буумаар. Гэвч намд л орвол ам байтугай бүгдийг тосолж болно гэж олон хүн итгэдэг бололтой. Монголчууд МАХН-д элссэн нь гэдэг энэ “уран бүтээлийн” үед солонгос кино шиг ээдрээтэй хэд хэдэн үзэгдэл гардаг.
Хаврын элсэлтийн үед улс төр дундаа будилж, төөрсөн хүн ч бий. “Хүнтэй уулзах гээд очсон чинь намын батлах өгчихсөн, бүү мэд” хэмээн спортын гавьяат тамирчин С.Батцэцэг хээв нэг ярьжээ. Гэтэл үүнийг эсэргүүцсэн МАХН-ын гишүүд “Цаанаас нь Д.Дагвадорж дарамталсан. Ах Д.Сумъяабазар нь МАН-ын хүн учраас нөлөөлсөн. Тэр ч бүү хэл Д.Дагвадорж Шадар сайд Д.Тэрбишдагвыг дарамталсан” гэв. Үнэ­нийг асуу­хаар гавьяат тамирчин бөөрөн­хий­лөөд, Д.Даг­ва­дорж үгүйсгээд байх. Харин Д.Тэрбишдагва сайд эзгүй байгаа тул эргэж ирээд ээлжит тайллыг хийх бололтой. Яг энэ үзэгдлийн хамгийн сонирхолтой занги­лаа нь С.Батцэцэг өөрөө өргө­дөл бичсэн, анкет бөглөсөн үү эсвэл гипнозын аргаар өөр хүн бичүүлсэн үү гэдэг асуудал. Энэ тайллыг хүлээж улс төрчдөд солонгос кино ч сонин байхаа больжээ. Гэвч МАХН-ын хувьд мянган хүн элсэж байхад нэг хүн буцахад хотойхгүй биз ээ.

Олон ангит цувралын да­раагийн ангид хутган үймүү­лэгч­дийг таван дэл­бээгээр ил­рүүлэх арга тодор­хой бо­лов. “МАХН-ын гишүүд дэм­жигч­дийн холбоо” гэх бай­гууллагынхан үнэндээ МАН, МАХН-ын эрлийз гэнэ. Аль алиных нь дүр төрхийг шин­гээсэн хэрнээ хүчингүй нэгж болохыг МАХН-ын гүй­цэтгэх товчооны гишүүн Г.Бям­­басүрэн хэлэв. Бараг л тагнуулчтай кино шиг болж үйл явдал өрнөжээ. МАХН гурван жилийн өмнө нэ­рээ өөрчлөхөд “МАХН-ын ги­шүүд дэмжигчдийн холбоо” хамт татан буугдах ёстой бай­сан ч хуурамчаар “амьд үлд­сэн” байна. Эдүгээ хоёр намд зэрэг харьяалагдаж буй нь будлиан үүсэх үндэс бо­лоод буй. Үүний нотолгоо нь нэгэн албан бичгээр илэр­нэ. Албан бичгийн тол­гойд шинэчлэгдсэн-урлан бү­тээгч МАХН-ын бэлгэдэл сар­найн 15 ширхэг дэлбээтэй тэм­дэг байршжээ. Гэтэл ба­тал­гаажуулсан тамган дахь тэмдэг нь МАН-ын хуучин тамганы 10 ширхэг дэлбээтэй бэлгэдэл байсан аж. Ийнхүү Б.Цэрэндорж, М.Ганзориг, Г.Баяр­сайхан нарын эрлийз бай­гууллага илчлэгдсэнээр ки­но төгсөх дөхөж байтал да­хиад нэг шуугиан дэг­дэв. “МАХН-ын гишүүд дэм­жигч­дийн холбоо” нэртэй на­мынхаа эсрэг тэмцэгчид ээл­жит хэвлэлийн хурлаа хийж байхад бөөн юм болж. Тэм­цэгчид зурагтаар ярьж байтал таягтай тэмцэгч дайран орж ирснээр хэвлэлийн хурал бус хэрүүлийн бага хурал болсон нь өнгөрсөн долоо хоногийн сонирхолтой бичлэг байв. МАХН-ын урлан бүтээгчдээс улс төрийн ертөнцөд зо­риулсан хаврын шоуны да­раа­гийн ангид юу өрнөхийг хэ­лэхэд эрт. Юутай ч, намын дарга Н.Энхбаяр Онц их хурлаас өмнө “come back” үзэгдлээр үргэлжилж болзошгүй хэмээн “үзэгчид” таамаглаж сууна.

0 Сэтгэгдэл
Сэтгүүлчид нь ч юмуу хэн нь ч юм бүү мэд хүн үнэмшмээргүй нэг сонин юмыг олон нийтийн хэвлэл мэдээллээр улиг болтол ярьж бичих юм. Тэр нь юу юм гэвэл ямар нэгэн нам эвсэл олон гишүүн дэмжигчтэй болохын тулд зүгээр л мөртөө явж байсан хүнийг хүчээр элсүүлээд батлах өгчихсөн мэтээр улиг болтол бурцгаах юм. Амьдрал дээр тийм юм боллоо гэж бодоход "хүчинд автаж" гишүүн болсон этгээдийн үзэл бодол түүний зоргоор ховсдуулсан юм шиг өөрчлөгдөөд л арилж өгөх хэрэг үү таминь ээ ? Хөх инээд нь хүрээд гарангуутаа нулимаад л хаяна биздээ.Олон түмэнд ямар нэгэн байдлаар нөлөөлөх зорилготой бичиж байгаа санаатай бол бодит байдлыг судлаж амьдралд жаахан ойрхон юм ярьцгаавал ямар уу. Эрүүл зөв,эх оронч улс төрийн хүчинд Ард түмний бодит дэмжлэг байдаг юм.
яг үнэнийг хэлэх юм бол мундаг байна. 80 жилийн хур хөрөнгөтэй МАН, 24 жилийн хөрөнгөтэй засаг барьж байгаа АН хоёрын дундуур ингэж босч ирнэ гэдэг үнэхээр мундаг байна. ер нь заавал хоёр том гэхгүй өөр өнцөг байх нь буруу ч биш байхаа
Хамгийн их уншсан