Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Калифорнийн нэг гэр бүл 10 сая доллараар үнэлэгдэх өв олжээ


Америкийн Калифорни мужийн нэгэн гэр бүлийн хос нохойгоо салхилуулж яваад 10 сая доллараар үнэлэгдэх хуучны зоос бүхий өв олсон байна. Үнэт зүйлсийг домбонд хийж модны дор булсан байжээ. Домбонд 1847-1894 оны үеийн 1400 ширхэг зоос байсан байна. Үнэт эдлэлийн шинжээч Дэвид Холл энэ бүхнийг 10 сая доллараар үнэлэгдэнэ хэмээн тодорхойлжээ. Нэг зоос нь бүр нэг сая долларын үнэ хүрэх ховор зоос байсан байна.
Энэ үнэт зүйлсийнхээ ихэнхийг тэр гэр бүлийнхэн интернет дуудлага худалдаагаар худалдах бол үлдсэнийг Америкийн үнэт эдлэлийн холбоонд өгөх гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан