Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюу толгой бус ”хуурамч” толгой

Уул уурхайн салбар өнөөдөр манай улсын эдийн засгийн гол суурь болоод буй. Энэ хэрээр стратегийн ордуудаа дэс дараатай ашиглаж эхлээд байгаа. Оюу толгойн орд бол манайд төдийгүй дэлхийд алт зэсийн нөөцөөрөө эхний хоёрт орж  байгаа. Гэтэл уг ордоо ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээгээ маш муу хийсэн, ашиг хүртэхгүй гэдэг нь улам л тодорсоор. Эдийн засагчид ч үүнийг дуу нэгтэй баталдаг. Мордохын хазгай гэдэг шиг гэрээний нөхцөлөө сайжруулах яриа хэлцэл хийж байгаа ч олигтой үр дүн гарч буй эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Оюу толгойд хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компани манай валютын орлого муудсан өнөө үед уяагаа улам чангалж “Монгол Улсын Засгийн газар тодорхой нөхцөлийг хангасан тохиолдолд, далд уурхайн бүтээн байгуулалтаа  дахин эхлүүлнэ.  Төслийн сан­хүүжилтийн хүрээнд, сан­хүүжилтээр хангана гэсэн зээл­дэгчдийн амлалтын хугацаа  дуусахаас өмнө, хувь нийлүүлэгчдийн хоо­ронд хараахан шийд­вэрлэгдээгүй үлдсэн асууд­лууд, түүний дотор төс­лийн санхүүжилт  дахин хойш­логдож болзошгүй” гэсэн мэ­дэгдэл саяхан хийсэн. Тэгэ­хээр та нар ам.доллар оруулж ирэхийн тулд бидний саналыг хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй хэмээн буланд шахаж байна гэж хэлж болох юм.

Одоогоор “Оюу тол­гой” компанийн ханган ний­лүүлэгчээр бүртгүүлсэн 2300 компани бий гэдэг. Гэтэл тэдний 50 хүрэхгүй компаниас л багахан хэмжээний бараа, үйлчилгээ авч байна. Өөрөөр хэлбэл дэлхийн стандарт гэдэг  халхавч хийж Монголын үндэсний компаниудыг “жийж” шоов­дорлож байгаа хэрэг. Тэгэхээр манай компаниуд жилд 1-10 сая орчим ам.долларын орлого олох боломжоо гадаадынханд алдаж байгаа юм. Оюу толгой төслийн баяжуулах үйлдвэрийг барьж байх үед худалдан авсан бараа, ажил үйлчилгээ нь 1.1 тэрбум ам.долларт хүрч байсан удаа бий. Тухайн үед Оюу толгой  төсөл өдөрт  7-8 сая ам.долларын бараа, үйлчилгээ худалдаж авч байсан нь дотоодын төдийгүй гадаадын компа­ниудын шуналыг хөдөлгөх нь зүйн хэрэг. Гэтэл  Америк, Австрали, Герман, Канадын ханган нийлүүлэгч компани олноороо орж ирж, бараа, үйлчилгээ санал болгож дээрх мөнгийг нь халаасалж эхэлсэн юм.  Оюу толгой гэдэг том төслийг тасралтгүй үргэлжлүүлэхийн тулд  худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээ  хэзээ ч тасрахгүй. Дээр нь  одоо зогсоод байгаа далд уурхайн бүтээн байгуулалтын ажил эхлэвэл  ханган нийлүүлэлтэд зарцуулах хөрөнгийн урсгал нэмэгдэх  нь тодорхой.

Тэгэхээр Монголын үндэсний компаниудаас Оюу толгойн хөрөнгө оруулагчид ямар хэмжээний орлого харамлаж буйг эндээс харж болно.  Монгол¬чууд өөрийн баялаг Оюу толгой ордыг ашиглах  төслийн хөрөнгө оруулалтаас  яагаад чадлынхаа хэрээр хүртэж болохгүй гэж. Хүртэх хүртэхдээ жагсаал цуглаан хийж төслийг зогсоох хэлбэрээр биш харин бараа, ажил үйлчилгээгээ ханган нийлүүлж шударгаар ажиллаж орлого олох, дэлхийн дэвжээнд гарах хүртэл өсч дэвжихийг хүсч буй билээ. Товчхон хэлбэл Оюу толгой төслийг даган орж ирж буй хөрөнгө оруулалтыг өөрийн хөрсөнд шингээж хувийн компаниуд төдийгүй улсын эдийн засгаа бэхжүүлж үлдэх нь чухал юм. Гэтэл Оюу толгой “Та нар юу хийж чаддаг юм бэ. Дэлхийн стандартад нийцэж чадахгүй” хэмээн басамжилан доромжилж байна.  Монголын үндэсний компаниуд хэдийгээр олон жил үйл ажиллагаа явуулж дэлхийн стандарт, бизнесийн шалгуурыг бүгдийг хангаж чадахгүй ч цаг үеэсээ хоцрохгүй, хөгжиж дэвжих хүсэл эрмэлзэл дүүрэн байгаа.

Монголчууд Оюу толгойгоос  71 хувийн ашиг хүртэнэ гэсэн суртал ухуулгыг хөрөнгө оруулагчид байнга хийдэг.  Бодит амьдрал дээр энэ бол худал гэдэг нь тодорхой. Учир нь баялаг ихтэй ордоосоо хүртэх ашиг, төслийг  хэрэгжүүлж буй мөнгөн урсгалаас  авч үлдэх орлого хоёр тэс өөр зүйл. Тэр хүртэнэ гээд байгаа ашигт нь ханган нийлүүлэгч бүх компанийн улсад төлөх татвар, нийгмийн даатгалын шимтгэл, ажилчдынх нь цалинг оруулан тооцсон юм. Үүнийг эдийн засагчид дуу нэгтэй баталдаг.

Оюутолгой төсөлд нийт 10 мянган хүн ажиллах юм. Үүний 90 хувь нь монголчууд байна гэж Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан. Гэтэл энэ заалтаа биелүүлэхгүй байгаа билээ. Оюу толгой төслийг анхааралтай ажиглаж байдаг төрийн бус байгууллагуудын хийсэн судалгаанд  2000, төслийн хүрээнд 6000 хүн ажиллаж байна гэж дурджээ. Хөрөнгө оруулагчид “Бид гэрээний заалтаа биелүүлж нийт ажилчдынхаа 90 хувийг монголчуудаар бүрдүүлсэн гэдэг. Үнэн хэрэгтэй хааяа нэг ханган нийлүүлэлт авдаг ганц хоёр компанийнхаа ажилчдыг оруулан тооцсон. Оюу толгойн үндсэн ажилчдын тал хүрэхгүй хувь нь монголчууд. Тэгэхдээ яг ижил албан тушаалтай ажилладаг монгол хүн, гадаадын иргэний цалин тэмээ, ямаа шиг зөрүүтэй” гэж иргэний нийгмийн байгууллагынхан хэлдэг.

Тэгэхээр гадаадын зарим түүхчид  “Монголчуудыг зэрлэг бүдүүлэг талын нүүдэлчид байсан” гэж ярьж бичдэг шиг ойлгож байх шиг. Өөрөөр хэлбэл  Оюу толгой төсөлд хөрөнгө оруулагчид монголчуудыг  хувь хишиг,  ямар ашиг хүртэх, орлого олохоо тооцож чадахгүй хэмээн басамжилж байгаа хэрэг бус уу. Монголчууд нүүдлийн болон суурин соёл иргэншлийг хослуулж хүн төрөлхтөнийг өнөөгийн хөгжилд хүргэхэд чухал хувь нэмэр оруулсан ард түмэн билээ.  Оюу толгой монголчуудыг басамжлахаа больж Монголын үндэсний компаниудаас ханган нийлүүлэлтээ байнга авдаг цаг хэзээ ирэх вэ. Өөрөөр хэлбэл Оюу толгой бус Хуурамч толгой болчихоод байна.

 Д.ЭРДЭНЭЧИМЭГ

0 Сэтгэгдэл
Оюу толгойн гэрээнд 2 өөрчлөлт нэн яаралтай хийж, бусдыг нь явцын дунд хийхээр тохирон үйл ажиллагааг явуулъя. Үүнд: борлуулалтын валютын урсгалыг Монгол банкаар дамжуулдаг болгох болон татварыг 15 жилээр чөлөөлөх бус 15 жилд ноогдох хүдрийн хэмжээнд татвараас чөлөөлөх юм. Харин Оюу толгойн гэрээг байгуулсан С.Баяр, Баярцогт, Д.Зоригт, Гансүх нарт Монгол улсын үндэсний аюулгүй байдалд ямар га авирсан болон улс төрийн, эдийн засгийн хариуцлага тооцох хэрэгтэй. 10000 төгрөг хулгайлсан эмэгтэйг яллаж шийтгэж чаддаг биз дээ Манайхан. Ард түмний мэдээд, мэдрээд байгаа зүйлийн талаар хамтран зүтгэгч байсан Хотын захирагч Ц.Батбаяр нь хүртэл ямар мөнгөөр Гадаадад амьдарч, эдлэн худалдаж аван амьдарч явааг нь тодорхой хэлээд байхад Манай нөгөө АТГ, нүд чих маань болсон ТЕГ, УИХ маань яагаад таг чиг сууна вэ. Бүгд хуваалцаж оролцсон юм уу. Ард түмэн минь Бид яах вэ.
ооо
oyu tolgoigoogoos bid yuch avch chadahgui. tatvaraar joohon yum oloh baih tegeel orondoo ogool eshest ni ard tumen ortoi hoshorno.gereeg shushluul taarna.
Ингэж эхорон ард түмнээрээ доромжлуулж байхаар Улсын өмч болгоод менежментийг нь 2 мөнхийн хөршдөө өгчих
oyutolgoigoos yu ch avch chadahgui yum bol oyutolgoi tusliig tsartsaaya mongolchuudaa
vnen bichejee ard tvmen ilvv ih medeelel olj abah heregtei heden jil bolj b.naa ene ugur tolgoi ashigaa uguh gej
Xudlaa, Oros teknologitoi Erdenet uildver hudaldan avaltynhaa 15 huviig dotoodoos avch baihad Oyu Tolgoi 39 huviig dotoodoos avdag yum baina
AN=XAN OYU TOLGOID BUUJ OGBOL .DARAA SONGUULIAR GARNA GEJ BYY BODOOROI ARD TYMEN XARJ BNA BYSEE CHANGAL BID XEZEECH OLSGOLOND NERBEGDEXGYI ED NAR NEG YUM BURUU OILGOOD BNA AFRIK BISH
Энэ асуудалд одоо байгаа Баярцогт хариу өгөх ёстой. Тэр яагаад энэ асуудалд хариу өгөхгүй байнаа гэдгийг л шаардаад байгаач.
Оюу-Толгойг царай алдахгүйгээр долларын ханшийг буулгах маш олон арга бий. Үүний зөвхөн нэгийг хэлье. Юу гэвэл ханшийг жилд НЭГ УДАА БАТЛААД ТУХАЙН ЖИЛИЙН ТУРШИД ОГТ ХӨДӨЛГӨХГҮЙ БАРЬЖ ХУДАЛДААГ ХИЙХ явдал юм. ЯГ энэ аргаар Хятад, Оросын эдийн засагт гадныхан яаж ч тийчлээд огт нөлөө үзүүлж чаддаггүй. ҮҮНИЙГ Л ЯАРАЛТАЙ ХЭРЭГЖҮҮЛМЭЭР БАЙГАА ЮМ. ТЭРТЭЭ ТЭРГҮЙ ОЮУ-ТОЛГОЙН БҮХ ДАНСНЫ ГҮЙЛГЭЭ МОНГОЛООС ГАДУУР ЯВАГДАЖ БАЙХАД ЮУН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭЖ ЮУГАА ЯРИАД БАЙГААГ БИ ЛАВ ОГТ ОЙЛГОДОГГҮЙ.
MAH avligachidaa odoo hudlaa eh orondoo hairtai yom shig uls torchihoo boliochee. ta naraas zalhaj baina.
ганц стандарт бишээ хамгийн аймаар юм нь Монголчуудад баялагийн хувь гэж жоохон юм долоолгочихоод бусдыг нь зөөгөөд аваад явна... бид нээг их том хар нүх л үлдэнэ.үнэхээрийн харамсалтай.....
hohi ni Archaagui tor, Ereg ni usaa hashdag ezen ni yumaa meddeg gedgiig gadaadiin donshuuruudad oilguulj chadahgui bgaa bidnii hohi bolood buh bayalgaa unegui tsolmuuleed duusch bna daa
Мэдээж бүх зүйл стандартаар л шийднэ. Ингэж гомдолж байхаар стандартаа сайжруулах талаар төр нь АА нэгжүүдээ тэмжээд л өгөх хэрэгтэй.
hohi ni Archaagui tor, Ereg ni usaa hashdag ezen ni yumaa meddeg gedgiig gadaadiin donshuuruudad oilguulj chadahgui bgaa bidnii hohi bolood buh bayalgaa unegui tsolmuuleed duusch bna daa
arai dendvv yumaa
Gadaad mergejilten gesen seter zuusen ajilaa medehgui manuuhaigaar duursen gazar
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан