Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ЕРӨНХИЙЛӨГЧ” Н.НОМТОЙБАЯРЫН ШИНЭ БАГ

МАН-ын дэргэдэх Нийг­мийн ард­­чилал Монголын за­луучуудын холбооны VI Бага хурал өнгөрсөн баасан гарагт боллоо. Бага хуралд НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун-Эрдэнэ оролцоогүй. Тэрээр АНУ-д суралцаж байгаа учир түүний үүргийг орлон гүйцэтгэгч УИХ-ын  гишүүн Н.Номтойбаяр улс төрийн илтгэл тавьсан. Мөн МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат намаасаа залуучуудын талаар авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар танилцуулсан.
VI Бага хурлаар өнгөрсөн оны тайлангуудаа хэлэлцээд зарим нэг томилгоо хийжээ. Юуны өмнө холбооны нэг дэд ерөнхийлөгч Н.Номтойбаярыг ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр албан ёсоор томилсон байна. Өөр ажилд томилогдсон хоёр дэд ерөнхийлөгчийг мөн Бага хурлаар чөлөөлж, оронд нь өөр хүмүүс томилов. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, нарийн бичгийн дарга Х.Булгантуяа нарыг холбооны дэд тэргүүнээс чөлөөлсөн. Тэдний оронд НАМЗХ-ны гишүүн П.Баярхүү, Ё.Нямжав, Б.Асралт  нар шинээр дэд ерөнхийлөгч боллоо.   
НАМЗХ-ны тэргүүн Л.Оюун­-Эрдэнэ Америк руу явахынхаа өмнө дэд ерөн­­хийлөгч Н.Номтой­бая­рыг үүрэг гүйцэтгэгчээрээ зар­ласан. Харин Н.Номтойбаярыг жинхэлж батлах сураг гараад байгаа. Энэ удаагийн Бага хурлаар түүнийг холбоогоо албан ёсоор авна гэж байсан ч үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаалаа баталгаажуулаад өнгөрч. Ирэх есдүгээр сард хуралдах тус холбооны дараагийн Бага хурлаар Их хурлынхаа товыг тогтооно. Тэрхүү Их хурлаар Н.Номтойбаяр албан ёсоор ерөнхийлөгч болох нь бололтой. НАМЗХ-ны ээлжит Их хурал энэ онд багтаж болох уу, дараа жилийн эхээр хуралдах уу гэдгийг есдүгээр сард болох VII Бага хурал шийднэ.

Харин шинээр удирдлагын бүтцэд орж ирсэн гурван дэд ерөнхийлөгчийн нэг нь эмэгтэй, хоёр нь эрэгтэй. Мисс, жүжигчин, шадар туслах гээд төрөл бүрийн чиглэлийн хүмүүс байгаа нь сонирхол татаж байгаа юм.
2001 оны мисс Ё.Ням­жав. НАМЗХ-нд харьяа­лагдах болоод таван жил болж буй түүнийг Монголын мисс гэдгээр нь хүмүүс андахгүй. Гэхдээ сүүлийн үед МАН-ын үйл хэрэгт нэлээн идэвхтэй зүтгэх болсон. 2001 онд тэрээр МАН-д элсчээ. Сэтгүүлч мэргэжилтэй тэрээр НАМЗХ-ны шугамаар АНУ-д суралцаж байсан. Н.Номтойбаярын эзэмшдэг “Шинэ дэлхий” телевизэд нэг хэсэг ажилласан. НАМЗХ-ны залуусын санаачилсан “Шинэчилье” хөдөлгөөнийг дэмжиж, тухай үеийн МАН-ын дарга асан Ө.Энхтүвшингийн эсрэг тэмцэхэд ч тэрээр идэвхтэй оролцож явсан.
Жүжигчин П.Баярхүү. Түүнийг “Мандухай цэцэн хатан” уран сайхны кинонд Батмөнх даян хааны бага насны дүрд тоглодог гэж тодотгох нь зөв байх. Тэрээр МАН-д багагүй хугацаанд ажиллаж буй. П.Баярхүү эрх зүйч мэргэжилтэй,  МҮОНРТ-д туслах найруулагч, УДЭТ-т жүжигчин, Сөүл хотын соёл мэдээллийн төвийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. ЗГХЭГ-т ахлах ажилтан байсан үе нь 2006-2007 он буюу ЗГХЭГ-ын дарга нь Су.Батболд байв. 2011 онд Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2013 оноос Сүхбаатар дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн даргаар өдгөө ажиллаж байна. НАМЗХ-ны Орон нутаг, төрийн бус байгууллага, Удирдах зөвлөлийн гишүүнчлэлийн хорооны захирал гэсэн алба хашдаг гэнэ.  
Шадар туслах Б.Асралт. Дараагийн нэг шинэ дэд ерөнхийлөгч Б.Асралт Сү.Бат­болдыг Ерөнхий сайд бай­хад шадар туслахаар нь ажиллаж байж. Сүхбаатар аймгаас МАН-ын Бага хурлын төлөөлөгчөөр сонгогдсон удаа­тай. Сү.Батболдын ой­рын хамаатан гэсэн мэдээлэл ч бий. НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн ги­шүүнээс ийнхүү дэд ерөн­хийлөгчөөр томилогдоод байна.

Т.Цэлмэг

0 Сэтгэгдэл
yag zov
Yamar ichdeggui garuud ve
Очиж очиж жүжигчин шүү. Сүхбаатар дүүргийг самарсан хогийн гар даа
сумтайбаяр ба түүний бууны ноход
yag zov
тэр ч дээ мисс гэхээргүй, хөдөө царайтайм бна. халтар
Хамгийн их уншсан