Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АМ.ДОЛЛАРААР ТОГТООСОН ТӨЛБӨР, ТАТВАРЫГ ТӨГРӨГТ ШИЛЖҮҮЛЭН ТООЦНО

Онцгой албан татварын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Улаан УИХ-ын дарга З.Энхболдод  өргөн барив. Уг хуулиар бүх төрлийн согтууруулах ундаа, тамхи, автобензин, дизелийн түлш, суудлын автомашин болон төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид ам.доллараар онцгой албан татварын хэмжээг тогтоосон байдаг. Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг мөн ам.доллараар тогтоосон. Үүнээс үүдэн ам.долларын ханш өсөх үед аж ахуйн нэгжүүдийн татварын ачаалал нэмэгддэг. Харин ам.долларын ханш буурах үед төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлдэг гэдгийг хууль санаачлагч хэллээ. Тиймээс энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж, ам.доллараар тогтоосон онцгой албан татвар, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төгрөгөөр тогтоох зорилгоор Онцгой албан татварын тухай хууль,  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл боловсруулжээ.
Ам.доллараар тогтоосон татвар, төлбөрийг төгрөгт шилжүүлэн тогтоохдоо ирэх жилүүдийн ам.долларын төгрөгтэй харьцах ханш, инфляцын түвшинд үндэслэн, төсөвт төвлөрөх орлогын хэмжээг тодорхой хугацаанд бууруулахгүй байх зарчим баримтлан боловсруулсан гэнэ.

0 Сэтгэгдэл
Heden tugruguur toocoh ve gedeg ni l chuhal l daa odoogiin hanshaar toocoo dtugrugt shilchuulchel zavaarsan yum bolni, er ni Sangiin yam EdiinZasgiin hugjliin yamnaas ene jil zasgaas hiilgej ajil uilchilgeendee USD hanshiig hedeer togtoogd blaa daa 1380 tug biluu teruugeeree toocoh l heregtei ,ter ni shudarga
Alban tasalgaa,amraltiin bolon VIP uruund bairshuulan dasgal surgalt hiij togloj boloh Office Golfiin ij burdeluud zarj bna.Uund:Modon suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,bombog butsaagchtai,tsohiuriin taviurtai,putter-n set)-350000tog,ABC suuritai ni(3m urt 2zamtai zulegtei,putter-n set)-230000tog,ABC suuritai(3m urt 1zamtai zulegtei,putter,2sh bombogtei)-180000tog,Dasgal surgaltiin tsohilt hiih tor(3m urt*2.20h*1.80orgon,10sh golf bombogtei)-290000tog,Golf surgaltiin zoolon bombog-2500tog.Zurgiig ni oruullaa.Ulaanbaatar ih delguur 3 davhart-My Sports shop.Utas:95000020,95050020
Gaaliin tatvar yaagaad orsongui ve?
Хамгийн их уншсан