Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос ойрын зайны хоёр пуужин харвалаа


Гуравдугаар сарын 3-ны өглөөгүүр БНАСАУ ойрын тусгалын хоёр пуужин харвалаа гэж AFP агентлаг Өмнөд Солонгосын хэвлэлээс иш татан мэдээллээ. Энэ нь тус бүс нутагт Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургууль болж байгаатай холбоотой бололтой. Умардынхны  зүүн эргээсээ задгай тэнгис хүү харвасан пуужин яг тодорхой бай руу чиглээгүй байна. Үүний өмнө хоёрдугаар сарын 27-ны өдөр умардынхан ойрын тусгалтай “Скад” загварын дөрвөн ч балластик пуужин харвасан юм.
Хоёрдугаар сарын 18-наас дөрөвдүгээр сарын 18-ныг хүртэл Өмнөд Солонгос, АНУ хоёр жил бүр хийдэг цэргийн сургуулилтаа хийж байгааг Умардынхан өдөөн хатгалга гэж үзэж байгаа юм. Энэ цэргийн сургуульд хоёр талаас нийтдээ 12,7 мянган цэргийн албан хаагч оролцож байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан