Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨӨРСДӨӨ Л БАГШИЛСАН ШҮҮ

Өнөөдөр өрнөдийн орнууд Украйнд болж байгаа үйл явдалд Оросыг хөндлөнгөөс оролцлоо, дотоод маргаан, ээдрээг нь далимдуулан цэргийн хүч ашиглах нь хэмээн дуу нэгтэй буруутгаж байна. Улмаар Сочид удахгүй болох Их наймын уулзалтад оролцох бэлтгэл ажлаа түр зогсоож байгаа тухайгаа АНУ, Их Британи, Франц, Герман, Канад, Япон ба Европын холбооны зөвлөл албан ёсоор мэдэгдэв.
Тэд өөрсдийн мэдэгдэлдээ “ОХУ-ыг  аюулгүй байдал ба хүний эрхтэй холбоотой бүх л сэтгэл зовнисон асуудлыг Украйнтай шууд хэлэлцээр хийх, эсвэл НҮБ, Европын холбооны хамтын ажиллагаа ба аюулгүй байдлын байгууллагын ивээл дор олон улсын хяналтаар дамжуулан хэлэлцээр хийхийг уриалж байна. Бид ийм арга хэмжээнд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. ...бид Украйны тусгаар тогтнол ба газар нутгийн бүрэн бүтэн байдал болон ирээдүйгээ өөрсдөө тодорхойлох эрхийг нь санал нэгтэйгээр дэмжиж байна” гэжээ.
Мэдэгдэл хийсэн “Их долоо” нь улс орны халдашгүй эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улс орны ирээдүйгээ иргэд нь өөрсдөө сонгох эрхийг ямагт хүндлэн дээдлэж байдаг ямар мундаг юм бэ. Хөөрхий Украйн руу цэргээ оруулж газар нутгийг нь эзлэх гээд байгаа Орос ямар муухай юм гэсэн дүгнэлт хиймээр.
Ер нь, Орос яагаад гэнэт хөрш орондоо цэрэг оруулж, хүний эрх ба аюулгүй байдлын асуудлаа цэргийн хүчээр шийдэх гээд байна? Яагаад ийм мундаг зарчимч, шударга тууштай улсуудын үгэнд орох гэж хичээхгүй байна гэсэн асуулт гарч ирнэ.
Үнэн хэрэгтээ дэлхийн дурын бүс нутаг, дурын улсад байгаа өөрсдийн эрх ашгаа хамгаалахын тулд хүчирхэг гүрэн нь төрийн эргэлт хийхээс эхлээд шууд зэвсгийн хүчээр эзлэх хүртэл дурын арга хэмжээ авч болдог гэдгийг хамгийн тод харуулсан улс нь АНУ юм. Тухай бүрт Өрнөд Европын түншүүд нь дийлэнхдээ дэмждэг байсан нь үнэн.
1983 онд Гренад нэртэй арлын жижиг улсыг зүүний үзэл баримтлалтай, бүр тодруулбал Кубын талыг баримтлагчид төрийн эрхэнд гарлаа гэж уурлан АНУ цэргээ оруулан байлдааны ажиллагаа явуулж эзлээд төрийг нь эргүүлж байсныг санах хүн цөөн болж. Тухайн, үед америкчууд цэргээ оруулах болсноо “Гренад арал дээр байгаа америкийн иргэдийг хамгаалах, тус улсын тогтвортой байдлыг сэргээх” хэмээн тайлбарлаж байсан юм. Ердөө 1000 хүнтэй Гренадын зэвсэгт хүчнийг гуравхан өдрийн дотор “будаа” болгоод “ардчиллыг” тус арал дээр тогтоож байв.
1989 онд Америк ба Панамын харилцаа эрс муудсан юм. Тухайн үед Панамыг бодитоор удирдаж байсан генерал Норьега Америкийн эсрэг, зүүний үзэл баримтлалтай бодлого явуулж эхэлсэн байдаг. Америкчууд Норьегаг өөрийн талд татах эс бөгөөс төрийн эргэлт хийж түлхэн унагах гэж удаа дараа оролдоод бүтэлтгүйсэн. Иймд эхлээд Флорида мужийн шүүхээс Норьегаг хар тамхины наймаатай холбоотой эрүүгийн гэмт хэрэгтэн гэсэн шийдвэр гаргуулж авав. Дараа нь, стратегийн чухал ач холбогдолтой Панамын сувгийг хяналтаас алдахгүйн дээр төв америкт зүүний үзлийг тараахаас сэргийлэхийн тулд хэмээн Панамд байлдааны ажиллагаа явуулан төр эргүүлж өөрийн талыг баримтлагчдыг Засгийн эрхэнд гаргасан. Тухайн үедээ Панамын эсрэг байлдааны ажиллагаа явуулах болсон шалтгаанаа Панамд байгаа америк иргэдийн аюулгүй байдлыг хангах, Панамын сувгийг хамгаалах, Панамд ардчилсан тогтолцоо сэргээх, эрүүгийн гэмт хэрэгтэн Норьегаг баривчлах явдал гэж тайлбарласан юм.
Югославын иргэний дайны үеэр АНУ, НАТО-ийн цэргийн хүчин нь сербүүд үндэсний цөөнх болох косовчууд буюу албани гаралтай, лалын шашинтнуудыг устгаж байна гэж буруутган бөмбөгдсөн. НҮБ-ын мандатгүйгээр, дангаараа Сербийн эсрэг байлдааны ажиллагаа явуулан гурван сарын турш бөмбөгдөж, Сербийн Косово мужийг тусгаар улс болгон зарлаж байсныг санаж байгаа хүн цөөн болж. Косово мужийг ийнхүү тусгаар улс болгосон төдийгүй америкчууд тэнд цэргийн баазаа байгуулаад авсан.
2003 онд Америк, Их Британи нь Иракийн удирдагч Саддам Хусейнийг үй олноор хөнөөх зэвсэг нууцаар үйлдвэрлэн бүс нутгийн энгийн иргэдэд аюул учруулсан, алан хядах бүлэглэлүүдийг идэвхтэй дэмжиж байна гэдгээр шалтаглан дарангуйлагчийг түлхэн унагах, тус улсад ардчилсан засаглал тогтоох зорилгоор байлдааны ажиллагаа явуулж Иракийг эзэлсэн. Хожим нь Ирак үй олноор хөнөөх зэвсэг үйлдвэрлээгүй, алан хядах бүлэглэлүүдийг дэмжсэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдсон байдаг.
Зөвлөлт ч өөрийн эрх ашгийг хамгаалахын тулд Афганистанаас эхлээд Ангол, Сири хүртэл олон улсад байлдааны ажиллагаа явуулж байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэвч Зөвлөлт гэдэг хүчирхэг гүрэн өдгөө задраад үгүй болсон. Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Украйн, Орос хоёр ч тусдаа тусгаар улс болсон юм.
Орос нь ерээд онд эдийн засаг, улс төрийн гүн хямралд орж, задардаг дээрээ тулаад байсан болохоор хилийн чанад дахь өөрийн иргэд болон стратегийн эрх ашгаа хамгаалах манатай байлаа. Коммунист үзэл суртлаас ангид цоо шинэ стратеги, ашиг сонирхлын бүс, зарчим боловсруулах гэсэн амаргүй асуудлыг шийдэх гээд мунгинаж байв. Харин одоо задраагүй төдийгүй хөл дээрээ бат зогсч байгаа болохоор яагаад хилийн чанад дахь стратегийн эрх ашгаа хамгаалах талаар бодож болохгүй гэж?
Тэгээд ч Америк, Их Британи тэргүүтэй өрнөдийн орнууд Зөвлөлт задран унаж хүйтэн дайн дууссаны дараа иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, ардчилал, хүний эрхийг хамгаалах, үндэсний цөөнхийн аюулгүй байдлыг хадгалах гэх мэт уриатайгаар ямар ч улсыг НҮБ-ын зөвшөөрсөн зөвшөөрөөгүй дангаараа дур мэдэн бөмбөгдөж болдог гэдгийг харуулсан.
Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч, зэвсгийн хүч хэрэглэн бөмбөгдөнө, шаардлагатай гэж үзвэл хуурай замын байл­дааны ажиллагаа явуул­на гэж сүрдүүлж байгаад хэлэлцээрийн ширээний ард суулгаж бодит үр дүнд хүрсэн. Сирийг химийн зэвсэг хэрэглэсэн гэж буруутган бөмбөгддөгийн даваан дээр Асад химийн зэвсгээ устгахаар болсон гээд хэдэн сарын өмнө гарсан жишээ байна. Бүгдэд нь Орос битгий бөмбөгдөөч, энхийн аргаар шийдье гэж санаачлага гарган уриалж байсан ч үнэн хэрэг дээрээ шийдвэр гаргах бодит эрх мэдэл өрнөдийн орнуудад л байлаа. Тухай бүрт өрнөдийн орнууд цэргийн хүчээр далайлгаж, өөрсдөдөө их бага хэмжээгээр ашигтай шийдвэр гаргуулж чадсан.
Ийм байхад оросууд ч мөн адил цэргийн хүчээр далайлгаж Украйны шинэ эрх баригчдыг хэлэлцээрийн ширээний ард суулган өөртөө ашигтай шийдвэр гаргуулж болохгүй гэх хууль хаана байна вэ? Өрнөдийн орнууд хүчээр далайлгаж болдог Орос болохгүй гэж хэн хэлсэн юм бэ? Америкчууд Сербийн нэг мужийг хүчээр салган шинээр тусгаар улс байгуулж байхад тэд яагаад болохгүй юм?
Тэгээд ч Гүржийн эрх баригчид 2008 онд өрнөдийн далд дэмжлэгт дулдуйдан салан тусгаарлаад байсан Абхаз, Өмнөд Осет гэсэн мужаа цэргийн хүчээр эргүүлэн авах гэхэд нь ОХУ хариу цэргийн хүч хэрэглэн Саакшвилийг хэлэлцээрийн ширээний ард суулган өөртөө тодорхой хэмжээгээр ашигтай тохиролцоонд хүрсэн төдийгүй энэ хоёр мужийг тусгаар улс болгож, өөрийн талыг дэмжигч хүмүүсийг суулгасан амжилттай туршлага байна.
Та нар Косовог бай­гуулж, тэнд цэргийн баа­заа байрлуулж байгаа юм бол бид Абхаз, Өмнөд Осетийг тусгаар улс болгоод тэндээ цэргийн баазаа байгуулчихлаа гэсэн хариуг өрнөдөд өгсөн хэрэг.

Одоогоор ОХУ нь НАТО-ийн гишүүн Латви, Эстон улстай харьцангуй жижиг газраар хиллэж байгаа. Гэтэл Украйн өрнөдийн талыг илт баримтлагч болж, цаашлаад НАТО-ийн гишүүн болвол Оросын стратегийн чухал ач холбогдолтой өргөн уудам нутаг Умард Атлантын эвслэлтэй шууд хиллэдэг болно. Яваандаа Украйныг НАТО-ийн гишүүн болгох талаар арга хэмжээ авч магадгүй гэдгээ ч энэ эвслийн тэргүүн нь саяхан мэдэгдсэн болохоор ингэж түгшихээс аргагүй. Улс төр, эдийн засаг, санхүүгийн төв нь байрласан Европын хэсгээ НАТО-ийн хүчний онгоц, пуужингийн хараанд байлгахыг хэн хүсэх вэ? Үүний дээр ойрын хугацаанд Гүржийг НАТО-д элсүүлэх тухай яриа эрчимтэй явагдаж байна. Гүрж элсчихвэл Орос гурван газраар Умард Атлантын эвсэлтэй шууд хиллэдэг болно. Тэр болгоныг дагаад аюулгүй байдлаа сахин хамгаалахын тулд хилийн ойролцоо цэргийн шинэ анги, бааз байгуулах, стратегийн ашигтай байрлалтай Хар тэнгисийн флотоо Крымийн хойгоос гаргаж шинэ газар байрлуулах гээд асар их зардал шаардсан нүсэр асуудлыг шийдэх хэрэг тулгарна. Энэ бүхний дээр Украйнд болсонтой адил жагсаал, үймээн дэгдээх замаар Беларусьд төр эргүүлж өрнөдийг баримтагчдыг тө­рийн эрхэнд гаргах, цаа­шил­бал бүр НАТО-д элсүүлэх тухай өрнөдийн зарим улстөрч ил цагаан яриад эхэлчихсэн байна. Ингэвэл Оросын Европын хэсэг бүхэлдээ НАТО-ийн орнуудтай хиллэдэг болж бүр ч ээдрээтэй байдал үүс­нэ. Өөрөөр хэлбэл Европт Оро­сыг дагадаг, дэмждэг, найд­вартай түнш нэг ч улс үлдэхгүй.
Хүйтэн дайны үед Кубад Зөвлөлтийн тал цөмийн пуу­жин байрлуулах гэхэд Аме­рикчууд яаж хилэгнэн уурлаж, золтой л дэлхийг сүйрүүлэх цөмийн дайн дэгдээх шахсан Карибын хямрал үүсч байсан жишээ бий. Тэгвэл Оросууд яагаад бөөрөнд нь цэргийн бааз байгуулахыг зүгээр хараад суух ёстой гэж?
Өөрийн эрх ашгийг хамгаалах болохоор ард­чилал, хүний эрх, улс төр эсвэл үндэсний цөөнхийн эрх ашгийг хамгаалах гэсэн уриагаар халхавч хийж хүч хэрэглэх, хэрэглэхээр айлгах замаар өөртөө ашигтай хэлэлцээ явуулах гэсэн энэ мэхийг Оросууд хэдийнэ хэрэглээд эхэлчихсэн бол манай урд хөрш ч туршаад үзэж байгаа гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Япон, Вьетнам, Энэтхэгтэй хийж байгаа газар нутгийн маргааны асуудал дээр мөн л цэргийн хүчээрээ далайлгах дээр голлон анхаарч байгаа нь үүний тод жишээ. Шаардлагатай гэж үзвэл хэдэн жилийн дараа зэвсэг, эдийн засаг гээд бүх зүйлээрээ хангалттай хүчирхэг болоод ирэхээрээ Япон эсвэл Вьетнамд байгаа хятад иргэд гэсэн үндэсний цөөнхийн аюулгүй байдлыг хангахын тулд зэвсэг хэрэг­лэхээс өөр аргагүй боллоо гэж мэдэгдэхийг үгүйсгэх аргагүй. Хятадууд Орос, эсвэл Америк, Европын холбооноос юугаараа дутдаг юм бэ?
Энэ бүхэн нь юуг харуулж байна вэ? Олон улсын тавцан дээрх томоохон тоглогчид орчин үеийн бодит байдалд тохирсон тоглоомын шинэ дүрэмтэй болох шаардлага тулгараад байгааг илтгэнэ. Дэлхийд 196 тусгаар улс байсаар атал “Их долоо” эсвэл “Их найм”, “Их хорь” гэх мэт цөөн хэдэн орон дэлхийн хэмжээнд бусдадаа улс төр, эдийн засаг, соёлын үзэл баримтлалаа тулган хүлээлгэдэг дээрэнгүй үзлээс татгалзах шаардлагатай болж. Тухайлбал, олон улсын эрх зүйн хэм хэмжээг “Их найм”-ын оролцогчид дуртай үедээ зөрчиж болдог бусад нь харин зөрчиж болохгүй, зөрчвөл хатуу шийтгүүлдэг гэх мэт хэт өрөөсгөл байр сууриа өөрчлөх цаг болоод байна. Ингэхгүй бол тун удахгүй Америк тэргүүтэй өрнөдийн орнууд ба дэлхийн бусад улсууд гэж талцан шинэ маягийн хүйтэн дайн эхлэх дээрээ тулж буйг Украйнд болж байгаа үйл явдал тод харуулж өглөө.

Б.Бадрал

0 Сэтгэгдэл
Cham shig hotiin shaldan banid yugaa medhevdee ter magtaad bgaa amerik ruugaa tonil
АНУ бол дэлхийн харигас цагдаа ердөө л шалтаг гаргах нь чухал тэгээд л цэрэг дайндаа тулдаг сайхан шулж аваад арилдаг
Бид хоёр хөрштэйгээ маш эв найртай байх хэрэгтэй шүү. Тэр 13-р зуун яах вэ, өнгөрсөн зүйл. Бодит байдал бид нар өнөөдөр хэний ч идэш болоход бэлэн орон, өөрсдийгөө хамгаалах хүч юу ч үгүй гэж хэлж болно. Оростой муудвал Хятадаас тусламж хүсч нүдний булай болно. Манай хоёр хөрш чинь бидэнд их сайн ханддаг, бид их азтай улс шүү. Жнь: АНУ-н хил залгаа ардчилсан орон Мексикыг хар, яагаад өдий болтол хөгжиж чадахгүй байна, энэ бол АНУ-н бодлого, тэд тийм байх нь АНУ-д ашигтай байна. Тийм байж нээх сайхан бусдад тусалдаг, ивээдэг орон болж жүжиглээд тив алгасаж буян үйлдээл, энэ чинь цаана нь Хятад санаанаас долоон дор аймшигтай төрийн бодлого явж байгаа.
Ene tom gurnuud hoorond ni muudaltsuulj etsest ni uursdiin ashgiig hurtdeg zevuun baagiinuud. Tiim bolohoor uls oron dotroo ev tunjin sain baival bolno. Mongol bol yalgaagui uls torchid ni ali neg ulsiin gar hul bolool yavj bgaa MAN and MAXN and AN ed nar bugd adilhan
Бид хоёр хөрштэйгээ маш эв найртай байх хэрэгтэй шүү. Тэр 13-р зуун яах вэ, өнгөрсөн зүйл. Бодит байдал бид нар өнөөдөр хэний ч идэш болоход бэлэн орон, өөрсдийгөө хамгаалах хүч юу ч үгүй гэж хэлж болно. Оростой муудвал Хятадаас тусламж хүсч нүдний булай болно. Манай хоёр хөрш чинь бидэнд их сайн ханддаг, бид их азтай улс шүү. Жнь: АНУ-н хил залгаа ардчилсан орон Мексикыг хар, яагаад өдий болтол хөгжиж чадахгүй байна, энэ бол АНУ-н бодлого, тэд тийм байх нь АНУ-д ашигтай байна. Тийм байж нээх сайхан бусдад тусалдаг, ивээдэг орон болж жүжиглээд тив алгасаж буян үйлдээл, энэ чинь цаана нь Хятад санаанаас долоон дор аймшигтай төрийн бодлого явж байгаа.
Er ni bol Oros ch ter China ch ter USA-iin zamaar orvol bidend haltai Tyyn dundaa Chinad bolj baigaa 30 garui hynii amiig avsan allaga Mongolchuud bidend muugiin dohio6 Ukraina yah be tegj baigaad daragdana. Orostoi baildana gedeg ergyy baihgyi. Tsusand ni baildah daitah yabdal shingesen orosuud tyyhendee yalagdaj baigaagyi. Yahav yalagdsan l gedeg gehdee dandaa orosuudad ashigtai shiidse baidg um bilee.
Чи хэдэн настай юм бэ
Энэ Украйнд болоод ард тумний дургуйцэл бослого манай л болвол их зугээр ед бгаа юм еронхийлогчоос нь аваад дээд тушаалтангуудын хээл хахууль дээд цэгтээ хурсэнийх л ийм болгож бна шдээ ухамсар муутай манай энэ томчуудыг бугдийг шийтгэх юмсан хэдхэн жил шоронд хийсэн нэр зуйгээд л болоо энэ арайч биш юмаа гэр бул ур хуухэдээс хуртэл тэр идэж уусан юмыг нь гаргуулах хэрэгтэй насаар нь шоронд хийсэнч багадна
Оросыг дэмжиж бга хумуус юу бодож бга болдоо одоо оросыг хятад дэмжиж бгаагаа нээлттэй хэлсэн бгаа энэ юг хэлээд бна гэвэл хятад ч энийг маш их сонирхон ажиглаж бгаа том гурэн жижиг гурэнийг ингэж болдог юмаа гэдгийг тэгээд ч Украйн бол жижигхэн эзлэгдчих улс биш одоо орос хятадаас оор тунш байхгуй болсон байлдсанч ард нь европын орнууд нато америк гэж акулууд бна орос одоо ЗХУ биш хамаагуй жижиг бас зэр ***** нь эдгээр улсуудаас хоцорсон шуу дээ цомийн ***** л гэнэ наад цомийн цэвсэг гэхэд оросоос америк нэг дахин илуу тоотой бгаа
Chi uuruu yum aa medej hutsaach. yugaa soliorood baigaa yum. Yasan medemhii yum. Zugeer heruul guijj orj iree yu?
Сири Ливи Египет Ирак гээд USА-д ч жишээ олон л доо. Тэдгээр орнуудад хүний эрх хангагдаад ардчилал хөгжсөн үү. Нефтийг нь барууны компаниуд эзэмшдэг болсоноос өөр сайн дүр зураг харагдахгүй л байна даа
Сэтгүүлч гуай та наад боловсролоо дээшлүүлбэл яасан юм бэ. Чиний шүүмжлээд байгаа дайн тулаанууд дандаа хүйтэн дайны үеэр социализмын дарангуйлал олон орныг нөмөрсөн үед таараад байх юмаа. Тэгээд социализм байгуулж байсан Оросын зөв болох гээд байна уу. Битгий дэмийр. Социализм гэж яиар аймшигтай тамын ертөнц байсаныг та нар шиг жулдрайнууд мэдэхгүй л дээ. Би бол Америкын социализмыг булшилсан тэр үйлдлийг баярлан талархдаг. Сербийг хоёр хуваасан гэж байна. Тэгээд яах вэ тэр аймишигтай Оросын халзангуудаас ч зэрлэг Сербын хэт даврагч нар лал эр хүн болгоныг шууд алаад, охидыг хүчиндээд дараа нь шатаахыг дэлхий нийтээрээ Оросууд шиг дотоод асуудал юмаа гээд хараад суугаад байх байсан уу. Өнөөдөр сайн муу хэлүүлж байгаа ч дэлхийн хаана ч нарсан хүний эрхийн эсрэг дайн тулааныг АНУ аас өөр хэн зохицуулж чадах юм бэ. Юмаа мэдэж ярь, жаалаа.
Cham shig hotiin shaldan banid yugaa medhevdee ter magtaad bgaa amerik ruugaa tonil
АНУ бол дэлхийн харигас цагдаа ердөө л шалтаг гаргах нь чухал тэгээд л цэрэг дайндаа тулдаг сайхан шулж аваад арилдаг
Чи хэдэн настай юм бэ
Chi uuruu yum aa medej hutsaach. yugaa soliorood baigaa yum. Yasan medemhii yum. Zugeer heruul guijj orj iree yu?
Сири Ливи Египет Ирак гээд USА-д ч жишээ олон л доо. Тэдгээр орнуудад хүний эрх хангагдаад ардчилал хөгжсөн үү. Нефтийг нь барууны компаниуд эзэмшдэг болсоноос өөр сайн дүр зураг харагдахгүй л байна даа
крым оросын автоном болох юм бол украйн "шийдэгдээгүй хилийн асуудал" гэсэн шалтгаанаар EU д элсэх нь мөрөөдөл болно л доо.. крымын эх газраас бүрэн хамааралтай арлыг өөртөө нэгтгэх нь өөртөө бүтэн арал проблем путин авчирч байгаа гэдгийг мэдэж байгаа байхөө.. цэргийн хүчээр далайлган хэлэлцээр хийх нь ч бас хаашай юм.. Киев крымээ бараг өгөхөөр шийдсэн байгаздээ харваас, яааж ч чадахгүй шд зайлуул. Мөн АНУ тай тэнцэхээр цөмийн зэвсэгтэй оростой байлдах сонирхолтой хүн НЭГ Ч EU д байгүй болхоор, хэдэн худалдааны гэрээгээ хэдэн жилээр хаагаад, хэвлэл мэдээллээр худлаа цээжээ дэлдэхээс хэтрэхгүй биздээ..
amerik bolon baruunii ornuud busad ulsiig zadalj bayalagt n ezen suuh gesen ecsiin zorilgotoi manaid gehed oyu tolgoig amerik kompani ezemshij mongol ulsad ashiggui bolgood bgaagaas harj bolno ugui gej uu
Хамгийн их уншсан