Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сингапур амьдрахад хамгийн өндөр өртөгтэй газар

Сингапур дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хотоор шалгарчээ. Economist Intelligence Unit-ээс гаргасан судалгаагаар амьдрахад хамгийн өндөр өртөгтэй хотуудын жагсаалтыг 2013 онд Сингапур тэргүүлсэн байна. Тус улсын мөнгөний ханш чанга байгаагийн дээр, машин барих өртөг зардал маш их,  айл өрхийн хэрэглээний зардал өсч байгаа нь дэлхийн хамгийн өндөр өртөгтэй хот болоход нөлөөлсөн байна. Өмнөх жил энэ жагсаалтыг Японы Токио хот тэргүүлж байсан юм.
Сингапурын араас Францын Парис, Норвегийн Осло, Швейцарийн Цюрих, Австралийн Сидней хотууд эхний тавд жагссан байна. Дэлхийн хамгийн үнэтэй хотуудын жагсаалтыг гаргахдаа дэлхийн 130 гаруй хотын хүн амын хамгийн өргөн хэрэглэдэг бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ ханшийг харьцуулан хийдэг юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан