Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хубилай хааны тухай кино бүтээхэд 20 орны уран бүтээлч хамтарна

Монгол Улсаас Сингапур улсад суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа  Малайзын Жохор хотноо Марко Поло болон Хубилай хааны тухай телевизийн олон ангит уран сайхны кино хийж буй уран бүтээлчидтэй уулзав. Тэрбээр уран бүтээлчдийн урилгаар “Pinewood Iskandar Malaysia studio”-д зочилсон юм.

 Киноны уран бүтээлчид 30 мянган хавтгай дөрвөлжин метр бүхий талбайд зураг авалтын таван павильоныг шинээр барьж байгуулж, XIII зууны Монголын Их Эзэнт гүрэн, Сүн улс, Марко Пологийн аялж явсан газруудыг энэхүү орчинд цогцлоож байгаа аж.

Дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлч энэхүү түүхэн киног бүтээхэд оролцож байгаа юм.  Киноны продюссерээр Холливудын нэрт продюссер Жон Фуско, Ричард Шаркей, захирлаар Даниэль Минахан зэрэг уран бүтээлч ажиллаж байна.

Продюссер Р.Шаркей энэхүү киног бүтээхэд монголчуудын оролцоо чухал байгааг тэмдэглэн Сингапур Улсад сурч, ажиллаж буй монголчуудаас кино зураг авалтад оролцох ажлыг зохион байгуулж өгөхийг ЭСЯ-наас хүсэв. Элчин сайд Б.Дэлгэрмаа дэлхийн алдарт уран бүтээлчид Монголын эзэнт гүрний түүхээр кино бүтээж буйд гүн талархал илэрхийлж, ЭСЯ-наас боломжтой бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан