Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан намын даргаа идэвхигүй хэмээн зэмлэв

УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Даваасүрэн, Д.Загджав, Р.Раш, Д.Тэрбишдагва, Ч.Улаан, О.Чулуунбат нар намын гишүүддээ хандан уриалга гаргажээ. Уриалгад “Манай улсад хоёрхон сарын дараа УИХ болон орон нутгийн ээлжит сонгууль явагдахаар бэлтгэгдэж байна.
Ээлжит сонгуульд манай нам хуулийн хүрээнд шударгаар оролцон ард түмнийхээ итгэлийг хүлээж ялалт байгуулаасай гэж бид олон мянган гишүүн дэмжигчийнхээ адил хүсч байна. Гэтэл намын удирдлагын идэвхгүй, мэдрэмжгүй үйл ажиллагаанаас болж, УИХ-ын сонгуульд МАН амжилттай оролцож ард түмэн, сонгогчдынхоо өмнө хүлээсэн эрхэм зорилго, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд саад бэрхшээл учрах вий гэж бидний сэтгэл зовсоор байна. Энэ талаар бид намын удирдлага, Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг бодлогын болон ажлын хэсгүүд, хурал зөвлөгөөн дээр олон удаа ярьсан ч тодорхой ахиц өөрчлөлт гарахгүй байгаа нь бодит үнэн. Иймд намын даргадаа хандаж, улс оронд бий болсон нөхцөл байдалд үнэн бодитой дүгнэлт хийж, тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлага хүргүүлээд байна” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан