Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Украйн зээл авна

Улс төр, эдийн засаг, гадаад харилцааны гүн хямралд байгаа Украйн Олон улсын валютын сангаас 15 тэрбум ам.долларын зээл авахаар болжээ. Энэ зээлийн эхний хэсэг болох гурван тэрбум ам.долларыг ойрын сарын дотор авахаар болсон тухай Ерөнхий сайд Яценюк мэдэгдэв. Ийм хэмжээний зээл авахын тулд Украйн Олон улсын валютын сангаас тавих ямар ч шаардлагыг хүлээж зөвшөөрөхөд бэлэн гэж Ерөнхий сайд мэдэгдэж байсан билээ.
Ийнхүү валютын сангийн тавьсан шаардлагын дагуу Украйны валют гривенийн ханшийг 20 хувь хүртэл унагаж, төсвийн зардлыг 17 хувиар багасган, шатдаг хий ба цахилгаан, дулааны үнийг нэмэгдүүлсэн байна.
Төсвийн зардлыг шаардлагатай хэмжээгээр багасгахын тулд төрийн албан хаагчдын цалин болон тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхээс татгалзсан байна.
Мөн Украйн нь АНУ-аас санхүүгийн дэмжлэг авахаар тохиролцсон тухай мэдээ ирж байна. Гэвч Украйны тал хэдий хэмжээний ам.долларын тусламжийг зээл хэлбэрээр авах тухай мэдэгдэхээс татгалзжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан