Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны гуравдугаар сарын 6-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  Ерөнхий боловсролын сургуулийн VII, XII ангийн
багшийн ном хэвлэн нийлүүлэх тухай дотоодын нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар: СБ-2014/014-019
Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын төсвийн санхүүжилтээр 2014-2015 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургалтад шинээр хэрэглэх 7 дугаар ангийн багшийн 16 нэрийн, 12 дугаар ангийн багшийн 11 нэрийн ном хэвлэн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалт нь 5 багц бүхий 1 тендер байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50,000 (тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн сан 900015011 тоот дансанд шилжүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
* Сүүлийн гурван жил (2011 он, 2012 он , 2013 он)-д гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож байгаа үнийн дүнгийн 60,0 хувиас багагүй байх
* Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож байгаа үнийн дүнгийн 60 хувьтай тэнцүү байна.
* Сүүлийн хоёр жилийн /2012 он, 2013 он/ аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
* Сүүлийн гурван жилд /2011 он, 2012 он, 2013 он/ энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх төсөлтэй ижил төстэй дор хаяж нэг удаагийн гэрээ хэрэгжүүлсэн байх бөгөөд түүний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.
Тендерийн баримт бичгийг худалдан авахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. (Хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.)
Тендерийн хамт дээрх хүснэгтэд заасан хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ний өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 7-ний өдрийн 10.10 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Боловсрол, шинжлэх ухааны яам
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 2 дугаар давхар, 210 тоот өрөө
Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн П.Жавзмаа
Утас 267791,  Факс: 976-11-323589

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан