Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд аа, Дорнод аймагт анхаарал хандуулаач


Орон нутгийн сонгуулиас хойш улс төрийн тэмцэл, зөрчил нь өдгөө ч дуусаагүй аймгууд бий. Тэдний нэг болох Дорнод аймагт тэмцэл ид үргэлжилж байна. Сонгуулиар Иргэдийн төлөө­лөгчдийн хурлын олон­хи  суудлыг МАН авсан. Засаг даргад МАН-аас М.Ба­дам­сүрэн, АН-аас Д.Цэрэн­чимэг нар өрсөлдөж. ИТХ-ын 18 тө­лөөлөгчийн саналаар М.Ба­дам­сүрэнг Засаг даргаар сон­гож томилуулахаар Ерөнхий сайдад хандсан боловч хүлээн авч батламжлаагүй. Түүнийг төрийн албанд ажилласан жилийн туршлага нь зохих шалгуурт хүрэхгүй байна гэж буцаасан. Ингээд хэсэг хугацаанд Засаг даргагүй байсан Дорнод аймаг одоо л нэг эмх цэгцэндээ орох нь уу гэтэл бас л жагсаал, цуглаандаа тулав.
Аймгийн ИТХ-ын төлөө­лөг­чид өнгөрсөн оны арван­хоёрдугаар сард АН-аас сонгогдсон төлөөлөгч С.Ганбатыг Засаг даргад нэр дэвшүүлэн сонгохоор санал нэгджээ. Ингээд тэрээр Засаг даргын орлогчоор өмнө нь Ерөнхий сайдаас дэмжлэг авч чадаагүй М.Бадамсүрэнг томилсон байна.

Ерөнхийдөө, ИТХ дахь намууд харилцан тохиролцож чадсан гэсэн үг.
Тэгтэл өнгөрсөн хоёр­дугаар сарын 20-нд Дорнод аймгийн АН-ын зарим гишүүн дүрмийн дагуу хурлаа хийх шаардлага намын хорооны дарга Д.Цэрэнчимэгт хүр­гүүлснээс хэрэг манджээ. Эл шаардлагад АН-ын зарим гишүүн суулт зарлаж, орон нутгийн сонгуульд яагаад ялалт байгуулаагүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлангаа тавих ёстой, жил орчим АН-ын хороог хуралдуулаагүй гэсэн асуудлыг гарган тавьжээ. Үүнээс зургаа хоногийн дараа АН-ын ээлжит бус хурлыг хуралдуулсан нь мөн л хэл амтай болж өнгөрөв. Дунд шатны нийтдээ 93 гишүүнтэй боловч намын дүрмийн дагуу татвараа төлөөгүй 51 хүнийг, өөр шалтгаанаар 10 хүнийг хассан гэнэ. Гэтэл ийм хүмүүс оролцуулсан гэж Д.Цэрэнчимэгийн талынхан үзэж, хурлыг хүчингүй гэсэн маргаан гарчээ. Хоёр­дугаар сарын 26-нд болсон аймгийн АН-ын ээлжит бус хурлаар Засаг дарга С.Ганбатыг намын хорооны даргаар олонхийн саналаар сонгосон.

Орон нутгийн сонгуулийн өмнөхөн Дорнод аймгийн АН-ын дарга болсон Д.Цэрэнчимэгийг ажилласан хугацааныхаа санхүүгийн болон ажлын тайланг тавиагүй хэмээн намынхан нь түүнээс нүүр бууруулж. М.Бадамсүрэнг Ерөнхий сайд дэмжихгүй гэж байна хэмээн Үндсэн хуулийн цэц, шүүхээр маргалдаж байх үеэр Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Цэрэнчимэг хэсэг хугацаанд ажилласан. Мөн С.Ганбатыг Засаг дарга болохоос өмнө тэрээр Засаг даргын орлогчоор ажилласан ч удалгүй суудлаа тавьж өгч байв. Энэ нь ч мөн асуудлыг даамжрахад нөлөөлсөн гэдэг.     

Аймгийн намын хорооны хурлаас хойш аймгийн АН-ын дарга асан Д.Цэрэнчимэг шинэ дарга С.Ганбатыг эсэргүүцсэн тэмцэл эцэстээ жагсаал цуглаанаар ийнхүү үргэлжиллээ. Үнд­сэндээ, АН-ын дотоод зөрчил ийм байдалд хүргээд байгаа аж. Д.Цэрэнчимэг нь аймгийн Засаг дарга болон удирдлагуудыг ал­бан тушаалаасаа огцорох ёс­той, аймгийн ИТХ-ын 2013 оны гурван тэрбум төг­рөгийн тайлангаа тавь гэж шаардлага тавьжээ. Үндсэндээ АН-аас угшилтай Засаг дарга С.Ганбат, АН-ын дарга асан Д.Цэрэнчимэг нарын хоорондын зөрчил газар авч аймгийн хэмжээнд хүртлээ томроод байна. Д.Цэрэнчимэгийг Ерөнхий сайдын эхнэрийн найз учир Дорнодод бараг илгээлтээр явуулсан гэдэг мэдээлэл ч бий. Тэрээр өнгөрсөн хугацаанд Америкт ажиллаж, амьдарч байгаад гэнэт л аймгийн АН-ын дарга болсон гэв. Харин С.Ганбат хүний их эмч, Засаг даргаар томилогдтолоо аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн за­хирал байж. 2008 оноос хойш аймгийн ИТХ-ын тө­лөө­лөгчөөр сонгогдон ажил­лажээ.

Тус аймгаас сонгогд­сон УИХ-ын гишүүн Х.Бо­лор­чулууныг тойрогтоо ажиллаж байхад нь холбогдож энэ талаар байр суурийг нь сонслоо. Тэрээр “Аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн олонхи аль нэг нам улс төрийн хүчин гэж ялгахгүйгээр Засаг даргаа сонгоё гэсэн. Ингээд АН-ын нэр дэвшигч С.Ганбатыг 28 төлөөлөгч дэмжиж, Засаг даргаар сонгосон. С.Ганбат нутаг орондоо нэр хүндтэй эмч хүн учраас эв нэгдлээ хангаж ажиллаж чадна гэж үзсэн. Ер нь, улстөрч биш ч гэлээ ноён нуруутай, цаашдаа Засаг даргаар ажиллаж чадахаар хүн гэж харж байгаа. Гэтэл АН-ын Д.Цэрэнчимэг Засаг дарга болно гэсэн юм билээ. Уг нь, АН сонгуульд ялагдсан шүү дээ. Тэгээд л Засаг даргаа огцор гээд байгаа” гэлээ.
2012 оны орон нутгийн сонгуулиас хойш асуудалтай байгаа Дорнод аймагт засаглалын хямрал нүүрлэлээ гэж нэгэнтээ сөрөг хүчнийхэн мэдэгдэж байсан. Одоо үүссэн нөхцөл байдлаас харахад АН-ынхны дотоод зөрчил ширүүсч, аймгийн хэмжээнд төрийн ажил хэвийн үргэлжлэхэд саад учруулаад байгааг анхаарах цаг болжээ. Засаг дарга томилоход онцгойлон анхаарч хориглож чадаж байсан юм чинь хоорондын тэмцлээ аймгийн хэмжээнийх болгож хямраагаад байгаа АН-ынхандаа хариуцлага тооцох ёстой. АН-ын даргын хувьд ч, Ерөнхий сайдын хувиар ч орон нутгийнхны талцал, хуваагдал, үл ойлголцолд цэг тавиач ээ.

Л.Номин

0 Сэтгэгдэл
ЯГ ҮНЭНДЭЭ БОЛ ЦӨӨХӨН ХЭДЭН ХҮМҮҮС БАЯЖААД ДОРНОДЫНХОН ЯДУУРААД БАЙГАА НЬ ҮНЭН ШҮҮ ДЭЭ. ЭНЭ УУЛАА ГЭЖ ГАЙ БАЙНА, АРААС НЬ БОЛОРЧУЛУУН ТЭРГҮҮТЭЙ С.ГАНБАТ ШАР БОЛДОО, ГАНЦОГТ, ИТГЭЛ, БАДАМСҮРЭН, ЗОРИГТБААТАР, ХҮРЛЭЭ НАР Л БАЯЖИЖ БАЙНА ДАА
Ганбат яг үнэндээ эмчээ ч сайн хийж байгаагүй шт.Чадваргүйгээ томоотой царайгаар далдалсан муу санаатай хумсаа нуусан муур гэдгийг эмнэлгийнхэн бүгд мэднэ.Дуугүй хүний доодох нойтон гэж бас хүүхэмсэг гэж дэндүүшт
ЭНЭ ХҮҮХЭН ХААНАХЫН ХЭН БОЛООД ДОРНОДЫН ЗАСАГ БОЛОХ ГЭЭД ГҮЙГЭЭД БАЙГАА ЮМ. ДОРНОДЧУУД ЧАМАЙГ ДЭМЖИХГҮЙ НЬ ТОДОРХОЙ Ш ДЭЭ. ХОЛДОЖ ҮЗ. ГАНБАТ БОЛ ХАРИН НУТГАА ГЭХ СЭТГЭЛТЭЙ ШУДАРГА НОЁН НУРУУТАЙ ХҮН
durem baidag bol yas duremeeree l yabah estoi shuu. Surag sonshod duremiin bus togloltuud ih yabsan umaa daa...
Хамгийн их уншсан