Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Европын гурван эмэгтэй тутмын нэг нь хүчирхийллийн золиос болдог


Та хэзээ нэгэн цагт бэлгийн хүчирхийлэлд өртөж байв уу. Таны нөхөр, найз залуу чинь таныг өөр хүнтэй хардаж байсан уу. Хэн нэгэн таны хувийн нууцлаг зургийг дүрс бичлэгээр юм уу, интернет, гар утсаар түгээж байв уу.

Европын холбооны Хүний эрхийн ажилтнууд эдгээр асуултыг Европын холбооны 28 орны 18-74 насны нийт 42 мянган эмэгтэйд тавьж хариу авсан байна.
Гэтэл хамгийн их соёлжсон, улс орнуудын нь хөгжил, амьдрал нь хамгийн их өндөр түвшинд байдаг Европын 15-аас дээш насны нийт эмэгтэйчүүдийн гуравны нэг буюу 33 нь ямар нэгэн хүчирхийлэлд өртсөн байдаг байна. Энэ бол эндхийн 18-74 насны 61,3 сая эмэгтэй гэсэн үг. Энд 20 эмэгтэй тутмын нэг нь нэг удаа ч болов хүчиндүүлсэн байдаг гэнэ. Судалгаанд оролцсон эмэгтэйчүүдийн 12 хувь нь бэлгийн ямар нэгэн дарамтад оросон гэж байгаа нь 21 сая хүн болж байна.
Судлаачид хамгийн багаар бодоход энэ тивийн 83 сая эмэгтэй 15 наснаасаа хойш бэлгийн ямар нэгэн дарамтад орсон байдаг гэжээ.
Гурван эмэгтэй бүрийн нэг нь нөхөр юм уу, найз залуугийнхаа хэрцгийлэлд өртдөг байна. Асуулгад хариулсан эмэгтэйчүүдийн 18 хувь нь мөрдүүлж мөшгүүлж байжээ.

“Асуулгаас үзэхэд эмэгтэйчүүдтэй хэрцгий хандах явдал газар авч маш олон эмэгтэй үүний золиос болдог юм байна” гэж FRA агентлагийн захирал Мортен Кьерум хэлж байна. Тэрээр “Эмэгтэйчүүд гадаа гудамжинд ч, ажил дээрээ ч, гэртээ ч аюулгүй байж чадахгүй байна” гэжээ.
Өнгөрсөн онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бас ийм судалгаа нийтэлж, ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чен “Эмэгтэйчүүдийг хүчирхийлэх явдал газар авсаар байгаа нь дэлхийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна” гэсэн юм. Европын улс орон бүрт 1500 орчим эмэгтэй хүчирхийллийн улмаас  хуулийн байгууллагад хандаж хэргийг нь мөрдөх  шаардлагатай болдог байна.
Хичирхийллийн түвшин Данид 52 хувь, Финляндад 47, Шведэд 46 хувь байна. Хүчирхийлэлд 30-39 насны эмэгтэйчүүд илүүтэй өртдөг нь нийт хэргийн 49 хувь болж байна. Харин 60-аас дээш насныхан 30 хувь болж байгаа гэнэ.
Гэтэл хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн дөнгөж дөрөвний нэг нь л хуулийн байгууллагад ханддаг гэжээ.

Тэгээд ч хүчирхийллийн шинжтэй гэмт хэргийн ихэнх нь хосуудын дунд гардаг нь үүнд нөлөөлдөг байна. Гэр бүлд гардаг  гэмт хэргийн шинжтэй ийм үйлдэл Германд хамгийн их буюу эмэгтэйчүүдийн эсрэг нийт хүчирхийллийн 50 хувийг эзэлж байгаа гэнэ. Энэ үзүүлэлт европын дунджаар бол 43 хувь байдаг байна.
Энэ бүхэн юу дагуулдаг вэ. Эмэгтэйчүүд сэтгэлзүйн болон биеийн ямар нэгэн хүчирхийлэлд өртсөнөөр сэтгэл санаагаар унах, хямрах, нойргүйдэх, аймтгай болох, харилцааны доголдолтой, итгэл үнэмшилгүй, гутрангуй болдог байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан