Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гитар, бүр мотоциклын хэлбэртэй мөнгө байна, цаана чинь

                           

Мөнгийг бид зүгээр л солилцооны хэрэгсэл, дэвсгэртүүд нь бидний мэдэх тэгш өнцөгт, зоос нь дугуй тэгэхдээ түрийвчинд багтах стандарт хэмжээтэй байдгаар л төсөөлдөг. Гэтэл бас энэ хорвоо уужим юм болохоор төлбөрийн хэрэгсэл мөнгө чинь элдэв янз бас байдаг юм байна. Нэгэн цагт монголчууд мөнгө, төлбөрийн хэрэгслийг цай, хонь сүхээр орлуулж байсантай адил ч юм уу даа.

1.    Диваажингийн чулуу

Яп арал дээрх Микрозениид албан ёсны төлбөрийн хэрэгслээр Диваажингийн чулуу гэгчийг хэрэглэдэг. Энэ нь 1,5-6 метрийн диаметртэй, голдоо нүхтэй яг л тээрмийн чулуу шиг байдаг. Үнэлгээ нь тодорхой, жин, хэмжээнээсээ шалтгаална. Бас тэр мөнгөө авчрах гэж яваад хэдэн хүн амь алдсанаар бас ханш нь тодорхойлогддог байна.

2.    Африкийн кисси саваа


Баруун африкийн нэлээд хэсэгт ХХ зууны эхэн хүртэл “Т” үсгэн толгойтой, төгсгөлдөө халбага шиг дугирагтай 33-36 см урт савааг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байж. Үүнийгээ кисси мөнгө буюу кисси-пенни  гэдэг байжээ. Хэрэглэхдээ багцаар нь үнэлгээ ханшаа тогтоож, үхэр гэхэд л 100-гаар багцалсан кисси байх жишээтэй байсан гэнэ.

3.    Канадын том зоос


Канадын нэг сая долларын зоосыг  100 кг жинтэй 99,9 сорьцын цэвэр алтаар урласан байсан нь 2011 оныг хүртэл манай гаригийн хамгийн том зоосонд тооцогдож байлаа.

4.    Австралийн дээд амжилт


2011 оны аравдугаар сард Австрали дэлхийн хамгийн зоос гаргаж дээрх амжилтыг эвдлээ. Пертийн зоосны ордны гаргасан энэ мөнгө 12 см зузаантай, 80 см диамертэйгээс нэг тонн цэвэр алт орсон гэнэ.

5.    Хамгийн жижиг зоос

Манай гаригийн түүхэн дэх хамгийн жижиг зоос нь Энэтхэгийн Тара Вижаянаграгийн 25-тын мөнгөн зоос 4 мм диаметртэй, ердөө 1,7 грамм жинтэй.

6.    Алмаазан зоос

Их британид 2012 онд хамгийн жижигхэн алмаазан зоос гаргасан дээр хатан хаан хоёрдугаар Елизаветагийн дүрсийг сийлсэн бий. Энэ зоосны диаметр нь 750 нанометр. Нэг нанометр гэдэг нь метрийг тэрбум хуваасантай тэнцэнэ.

7.    Геометрийн биет ч бас  мөнгө

Сомалийн төлбөрийн хэрэгсэл нь геометрийн гурван хэмжээст дүрс болох конус /ус/, пирамид /гал/, бөмбөлөг /газар, цилиндр /мод/, шоо / төмөр/ гэсэн таван мах бодыг төлөөлдөг гэнэ. Баячуул нь авч явахад л жаахан төвөгтэй юм даа.

8.    Машин мотоциклын хэлбэртэй мөнгө


Мөн л Сомалид машин, гитар, мотоцикл хэлбэртэй мөнгө ашигладаг байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан