Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Саакашвилийг шүүмжилжээ

Гүржийн экс Ерөнхийлөгч Саакашвилийн Украйнд хийж байгаа үйлдлийг одоогийн эрх баригчид нь эрс шүүмжлэв. Тэд Украйны шинэ удирдлагад хандан түүүний хэлж байгаа үгийг тоохгүй байхыг зөвлөжээ. Гүржийн Европ ба Америктай хамтран ажиллах яамны сайд Алекси Петриашвили “Саакашивли Гүржид ялагдал хүлээн дампуурснаа цайруулах гэж оролдохдоо украйнчуудын эрх чөлөөний төлөө тэмцэгч гэж харагдахыг хичээж байгаа юм. Үнэн хэрэг дээрээ түүний эрх чөлөөг дэмжсэн, Оросыг эсэргүүцсэн үг нь улангассан буханд улаан давуу үзүүлж байгаатай адил нөлөө үзүүлж байна. Тиймээс Украйны шинэ удирдлага түүнд бушуухан онгоцонд суугаад Киевээс явахыг зөвлөх хэрэгтэй. Хэлсэн үгийг нь дагахгүй байхыг украйнчуудад зөвлөж байна” гэжээ.
Цаашлаад, Саакашвили нь Гүржид Украйны “Майдан”-тай адил үймээн, жагсаал зохион байгуулах замаар алдсан эрх мэдлээ эргүүлэн авах санааг давхар агуулж байж магадгүйг анхааруулжээ.
 
Оросыг үзэн ядагч, Америкийн бодлогыг илэрхий дэмжигч гэдгээрээ алдартай Саакашвили Ерөнхийлөгчийн алба хашиж байхдаа олон тооны өөрчлөлт явуулж улс орноо жинхэнэ ардчилсан, эрх чөлөөтэй болгосон гэж өөрийгөө магтах дуртай. Харин өдгөө төрийн эрхийг гартаа аваад байгаа хүмүүс түүнийг улс орны эрх ашгийг умартаж Америкийн төлөө л ажилласан гэж шүүмжилдэг. Түүний байгуулсан нээлттэй, эрх чөлөөтэй, иргэдийн төлөө гэсэн уриатай төр нь үнэн хэрэг дээрээ зөвхөн ойрын хүрээллийн хүмүүсийн талд үйлчилдэг байсан гэж олон тооны нотлох баримт гаргаж ирсэн. Улмаар, Саакашвилийг тушаалаасаа буумагц баривчлан, эрүүгийн хэрэг үүсгэж магадгүй дээрээ тулаад байсан. Иймд Саакашвили Ерөнхийлөгчийн сонгуулийн дүн зарлагдахаас өмнө Европ руу зугатах нь холгүй яаравчлан гараад тэндээсээ Америкт очсон юм. Америкчууд түүнд зориулан нэгэн их сургуульд тусгайлан өндөр цалинтай багшийн ажлыг бий болгон ажиллуулж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан