Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны гуравдугаар сарын 5
Тендер шалгаруулалтын нэр: “Багануур” ХК-ний 2014 онд хэрэглэх сэлбэг материал нийлүүлэгчийг сонгох
        
“Багануур” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос дараах тоног төхөөрөмж, бараа үйлчилгээнд оролцох тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Үүнд:

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь Худалдаа Хөгжлийн банкны 499031495 тоот дансанд дээрх жагсаалтанд заагдсан үнээр эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютыг тушаасан баримтаараа худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2011, 2012, 2013 он
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тоног төхөөрөмжүүдийг үйлдвэрлэгчийн Монгол улс дах албан ёсны борлуулагчийн эрхтэй байх
Тендерийг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан “Багануур” ХК-ний захиргааны байранд нээнэ.

Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичгийг ажлын өдөр ажлын цагаар хаяг №1-ээс худалдан авах, тендертэй холбогдолтой мэдээллийг хаяг № 2-оос авч болно.

Хаяг №1: Улаанбаатар хот. Баянзүрх дүүрэг. “Багануур” ХК-ний төлөөлөгчийн байр. Төлөөлөгч Ц.БаярааУтас : 451740, 99023137, Факс : 457715

Хаяг №2: Техникийн хэлтсийн дарга Д.Бямбажав Утас : 7021-0351
Техникийн хэлтсийн инженер Н.Алтантулга  Факс: 7021-0351

БАГАНУУР ХУВЬЦААТ КОМПАНИ

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан