Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

1. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар  нь “Байгаль хамгаалагчийн ажлын байрны зураг, төсөв зохиох ажил”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Байгаль хамгаалагчийн ажлын байрны 1 зураг, /5 байрлалд нэг зургаар барих/, төсөв зохиох ажлаас бүрдэх ба дээрх ажлуудыг  мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлнэ.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

4. Сонирхсон хуулийн  этгээд мэдүүлгээ дор дурдсан хаягаар  2014 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цагийн дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг. Ц.Жигжиджавын гудамж-9.  Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, 4 давхар.  406 тоот.
 Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар.
Ахлах мэргэжилтэн Ш.Одончимэг

Утас: 318003

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан