Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014-03-07
Тендер шалгаруулалтын нэр: Нийслэлийн ногоон бүсэд ойжуулалтын ажил гүйцэтгэх
Тендер шалгаруулалтын дугаар: НТ-БО/2014/01
Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар эрх бүхий тендерт оролцогчдоос Нийслэлийн ногоон бүсэд ойжуулалтын ажил гүйцэтгэхийг нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Багцын    Багцын нэр                                                                               Баталгааны
дугаар                                                                                                         дүн /төг/
Багц 1     Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Баянзүрх ууланд 100 га талбайд            695000
Багц 2     Баянзүрх дүүргийн Дээндийн аманд 50 га талбайд                                     347500
Багц 3     Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Хөндлөнгийн аманд 50 га талбайд    347500
Багц 4     Багануур дүүргийн нутаг дэвсгэр Баруун Байдлагийн аманд 30 га талбайд.     208500
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 5000000 төгрөг
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 0
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2012, 2013 он /
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 5 жилийн аль нэгд /2009 он, 2010 он, 2011он, 2012он, 2013 он/ 6 000 000 / зургаан сая/ төгрөгийн өртөгтэй ажил багадаа нэг удаа гүйцэтгэсэн байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: БОНХ-ийн сайдын 2013 оны А/223-р тушаалаар батлагдсан “Ойн мэргэжлийн байгууллагад тавигдах шаардлага, ажиллах журам”- ын 2.5. дахь заалт. Ойжуулалт, мод үржүүлэг, ой нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхтэй байх.
Тендерийг 2014 оны 4-р сарын 7 ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 4-р сарын 7 -ний өдрийн, 15 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Төлбөрийн хийх хэлбэр: Дансаар тушаана.
Банкны нэр: Нийслэлийн Төрийн сан банк НБОНХГ /нэмэлт санхүүжилт/
Дансны дугаар ₮: 200051422
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг. Ц.Жигжиджавын гудамж-9. Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр, 4 давхар. 406 тоот. Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар. Ахлах мэргэжилтэн Ж.Амармаа Утас: 318003

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан