Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн галзуу селфи

Андройд утас хэрэглээнд нэвтэрсэн сүүлийн хэдхэн жилийн дотор селфи буюу өөрийнхөө зургийг гар утсаар авах нь хаа сайгүй түгээмэл болж. АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама хүртэл Н.Манделатай салах ёс гүйцэтгэх үеэр селфи авахуулснаас болж бөөн шүүмжлэлийн бай болсон билээ. Мөн хэдхэн хоногийн өмнө Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Холливудын одод хамтдаа селфи зургаа авахуулж, Твиттерээр цацсан нь гурван сая гаруй ретвийт авч, хамгийн шилдэг селфи хэмээн нэрлэгдээд байгаа. Тэгвэл оддын энэ зургийг ч бут цохих шилдэг селфиг байлдааны онгоц жолооддог нэгэн нисэгч авсан байна. Данийн агаарын зэвсэгт хүчинд алба хаадаг, байлдааны онгоцны нисэгч тэнгэрт, хэдэн мянган футийн өндөрт байлдааны бөмбөгдөгч онгоцоо жолоодон нисч явахдаа яг пуужин харвах агшинд өөрийнхөө зургийг гар утсаараа авчээ. Энэ зурагны эзэн чухам хэн болох нь тодорхойгүй ч түүн шиг хариуцлагатай үүрэг гүйцэтгэж яваа хүн гар утсаараа зураг авсан тохиолдол байхгүй юм.

0 Сэтгэгдэл
Бөмбөгдөгч биш ээ, сөнөөгч!
baildaanii ongotsnii jolooch bishee nisegch
Хамгийн их уншсан