Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014.03.10

Тендер шалгаруулалтын нэр: Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборын “Гадна хашаа” барих ажил

Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0059
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборын “Гадна хашаа” барих ажил НХААГ-14/0059-ыг гэрээгээр гүйцэтгэх тухай битүүмжилсэнтендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000[нэг зуун мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн төрийн сан банкны 200051015 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/ .Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Гүйцэтгэгчнь сүүлийн хоёр жилд 78.0 сая төгрөгөөс багагүйдундаж борлуулалттай байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн хоёр жил буюу 2012, 2013 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг ирүүлэх
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:Сүүлийн 2 жилийн /2012, 2013 он/ аль нэгэнд дор хаяж нэг удаа 78.0 сая төгрөгөөс багагүйтөсөвтэй ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх.
Уг ажлыг гүйцэтгэхэд тусгай зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай эсэх: “Үгүй”
Тендерийн хамт 2 603 000 /хоёр сая зургаан зуун гурван мянга/ төгрөгийн  тендерийн баталгаа ирүүлнэ
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн Улаанбаатарын цагаар 11 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг
доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатархот, Чингэлтэйдүүрэг,  Багатойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байрны 10 давхар, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 1011 тоот

Утас: 75757805 Мэргэжилтэн Ч.Төрбат
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан