Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ


1. [Нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газар  нь   нийслэлийн ногоон бүсийн ойн санд ойн хөнөөлт шавжийн биологи, экологийн онцлог,  тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил  явуулах талбайг сонгох,  тэмцлийн ажлын үр дүнгийн мониторингийн судалгаа хийх  ажлыг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь  Ойн хөнөөлт шавж өвчний судалгаа хийх, тэдгээртэй тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулах мэргэжлийн байгууллагын эрхтэй  хуулийн этгээд  нь ногоон бүсийн ойн санд тархсан  ойн хөнөөлт шавж, өвчний биологи  экологийн онцлог, тархалт, нягтшилыг тогтоох, тэмцлийн ажил явуулах талбайг тодорхойлон сонгох, тэмцлийн  ажлын үр дүнгийн мониторингийн судалгааг  2014 оны 05 дугаар сарын 10-наас 9дүгээр сарын 10-ны хооронд гүйцэтгэх болно.

3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (нийтлэл, ижил төрлийн ажлын туршлага, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.

4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2014 оны 03 сарын 13-ний өдрийн  1000- 1600  хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2014 оны 03 сарын 19–ний дотор ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг. Ц.Жигжиджавын гудамж-9.  
Нийслэлийн Засаг захиргааны 2 дугаар байр,
4 давхар.  406 тоот.  
Нийслэлийн Байгаль орчин,
ногоон хөгжлийн газар.
Ахлах мэргэжилтэн Ж.Амармаа Утас: 318003

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан