Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Онгоцны хаалгыг оллоо гэсэн нь худлаа байжээ

Сураггүй алга болоод хоёр хонож буй Малайзийн онгоцыг 10 улсын 34 нисэх онгоц, 40 хөлөг онгоц далайн усыг нэгжих шахам хайж байгаа ч одоо хүртэл олоогүй л байна. Вьетнамцын тэнгисийн цэргийнхэн далайд То Чу арлын орчимд онгоцны хаалга, сүүлтэй адилхан зүйл оллоо хэмээн мэдэгдэж, олон улсын эрлийн баг тийш хөдөлсөн ч газар дээр нь очоод үзэхэд агаараас авсан зураг шиг харагдах зүйл юу ч байгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, эрлийн багийнхан тэр хавиас онгоцны эвдэрхий хэсэг байж болох юу ч олоогүй аж. Тиймээс  227 зорчигчтой Бойнг онгоцыг одоо хүртэл эрэн хайсаар байна. Одоо хүртэл ямар ч мэдээ дуулдахгүй байгаа энэ түгшүүртэй нөхцөл байдалд ар гэрийнхэн хамгийн муу зүйлд хүртэл бэлтгэлтэй болоод байна. Тэд хэзээ онгоцны сэг, үлдэгдлийг оллоо гэх бол хэмээх айж байгаа ч бас нөгөө талаас гайхамшиг болж юу магад хэмээн залбирах хүмүүс ч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан