Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2013.03.11

Тендер шалгаруулалтын нэр: “ЭХ ЗӨГИЙ, ЗӨГИЙН БҮЛЭНЦЭР ТҮҮНИЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ИМПОРТООР НИЙЛҮҮЛЭХ” ГҮЙЦЭТГЭГЧИЙГ  СОНГОХ  ТЕНДЕР ТШ/13/02/07/ММҮХ

Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Зөгийн аж ахуйд дэмжлэг үзүүлэх зөгийн үүр хайрцаг эх зөгий, зөгийн бүлэнцэрийн хамт лабораторийн тоног  төхөөрөмж, эм урвалж ”нийлүүлэх” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр  нь 50,000.0 /Тавин мянга/ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Төрийн сан банк ҮХААЯ-ны 90019403 тоот дансанд тушаана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 (Дөчин тав) хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
-Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
-Тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
-Сүүлийн хоёр жилийн буюу 2012, 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
-Ижил төстэй ажлын өртөг нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
-Зөгий  импортлох тусгай зөвшөөрөлтэй байх

Тендерийн хамт өөрийн санал болгож буй үнийн дүнгийн 1 (Нэг) хувьтай тэнцэх хэмжээний  төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 04 дүгээр сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутаас нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй,
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Захиалагчийн хаяг:
Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 16а,
Засгийн газрын 9 дүгээр байр,
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 303, 305 тоот өрөө.
Утас: 262469, 263247, факс: 453121

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан