Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014.03.11                                                                    

Тендер шалгаруулалтын нэр: Аймаг дундын отрын бүс нутагт “Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах” ажил

Тендер шалгаруулалтын дугаар: ТШ/14/02/10

Үйлдвэр, Хөдөө аж ахуйн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос Аймаг дундын зарим отрын бүс нутагт “Инженерийн хийцтэй худаг шинээр гаргах” ажлыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 100,000.00 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Төрийн сангийн 900019403 дугаартай дансанд тушаана.  

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:

Борлуулалтын хэмжээ:
Тухайн багцийн төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тухайн багцийн төсөвт өртөгийн 60 хувиас багагүй байх.

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Сүүлийн 3 жилийн буюу 2011- 2013 оны санхүүгийн жилийн эцсийн тайлан.

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:
Ижил төстэй ажлын өртөг нь төсөвт өртгийн 60 хувиас багагүй байх.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:
Эрх бүхий байгууллагаас олгосон Байгаль орчны мэргэжлийн байгууллагын гэрчилгээ нь цооног өрөмдөх, худаг гаргах ажил явуулах эрхтэй байна.

Тендерийн хамт төсөвт өртгийн 1 /Нэг/ хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 15 цаг 30 минутанд нээнэ.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.


Захиалагчийн  хаяг
Монгол Улс, Улаанбаатар хот, Энхтайваны өргөн чөлөө 16а,
Засгийн газрын 9 дүгээр байр А корпус,
Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны 303, 305 тоот өрөө
Утас: 262469, 263247 факс: 453121, 70152849

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан