Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны гуравдугаар сарын 10-ны өдөр
    
Шалгаруулалтын нэр: Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн Соёлын төвийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер.

Тендер шалгаруулалтын дугаар: ИЗ 2014/02

Соёл, спорт, аялал жуулчлалын яамнаас эрх бүхий тендерт оролцогчдоос Улаанбаатар хотын Хан-уул дүүргийн Соёлын төвийн барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн жишиг бичиг баримтыг авах хүсэлтээ албан ёсоор ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 100,000.0 төгрөгөөр Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 103 тоот өрөөнөөс худалдан авч болно.

Төрийн сангийн данс: 900035409

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногйн дотор хүчинтэй. Тендерийн хамт санал болгож буй үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх тендерийн баталгаа ирүүлнэ. 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 10.00 цагаас өмнө Соёл, спорт, аялал жуулчлалын яамны 103 тоот хаягаар ирүүлнэ.    

Тендерийн нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыш байлцуулан 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр 11.00 цагт нээнэ.

Сонирхсон аж ахуйн нэгж тендерийн бичиг баримт болон бусад мэдээллийг доорхи хаягаар авч болно.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
     
СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ.
Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо Барилгачдын талбай.
Засгийн газрын 10 дугаар байр.
103  тоот утас 264136

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан