Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эхнэр нөхөр байтугай эрүү толгой салдаг хорвоо энэ чинь....


“Эхнэр нөхөр хоёр байтугай эрүү толгой хоёр салдаг хорвоо” гэсэн нэг үг байдаг. Нээрээ ёс төр болж нийлсэн нь бүү хэл, хэд хэчнээн хүүхэдтэй болсон нь салж л байдаг даа. Гэхдээ гэр бүл сална гэдэг амьдралын ноцтой  алхам. Гэсэн ч зарим нь ингэж боддоггүй байна. Гэр бүл салах янз бүийн шалтгаан байдаг ч хүний санаанд оромгүй шалтаг бас байдаг гэнэ. Тэдний зарим нь энэ.

1.    Хуушуураас болж сална гэж эхнэрээ айлгав

Хятадын Ченг Ю гэгч эр эхнэр авлаа. Эхнэр нь ч нөхөртөө хайртай, халамжтай гэж жигтэйхэн. Хол хийх бүртээ л сайхан хуушуур хийж өгөөд байдаг. Нөхөр ч эхэндээ  хайртай хэнэрийнхээ хийсэн амттай хуушуур идээд сайхан л байж. Сүүлдээ орой болгон идсээр байтал хуушуур  бүр улиг болж бараг л харахаас дургүй хүрдэг болох нь тэр. Гэтэл эхнэр хуушууруу л хийсээр..... Аргаа барсан эр уурсч, дахиад хуушуур хийвэл чамаас сална шүү гэж заналхийлсэн байна.

2.    Бал сарынхаа аяллаас ирмэгч нөхрөөсөө салсан эхнэр


Гэр бүл болмогц нөхөр нь бал сарынхаа аялалд явахдаа ээжийгээ хамт аваад явлаа гэнэ. Хүү ээждээ хэчнээн их хайртай байлаа ч эхнэрт нь энэ явдал таалагдсангүй. Тэгээд ч залуу эр эхнэртээ энэ талаар урьд нь хэлээгүй хөөрхий бүсгүй нисэх буудалд очсон хойноо үүнийг мэджээ. Тэгээд ч бал сарын аяллын үеэр нөхөр нь эхнэртээ анхаарал тавихаас илүүтэй ээждээ анхаарч байсан болохоор бүсгүй аяллаас ирмэгцээ салах өргөдлөө өгчээ.

3.    Мөрийд алдсан эхнэр нь салжээ

Оросын нэгэн гэр бүлд болсон явдал. Нөхөрн ь найзтайгаа мөрийтэй тоглож хамаг мөнгө өалдаад эцэст нь эхнэрээ тавьж тоглоод алдчихжээ. Хамгийн ноцтой нь үүнийгээ эхнэртээ хэлээгүй, саналыг нь ч асуугаагүй гэнэ. Үүнийг мэдсэн эхнэр нь уурсч нөхрөөсөө салсан байна.
Хамгийн сонирхолтой нь мөрийд тавьж алдсан эхнэр хэсэг хугацааны дараа нөхрийг нь хожсон өнөө залуутай гэрлэсэн гэнэ. Бүсгүйн үгээр бол шийн энөхөр нь их эелдэг, халамжтай байснаас ингэж шийдсэн гэжээ. Тэгээд тэд хуримласнаар үйл явдал төгссөн байна.

4.    Амьдралын хэмнэл алдугдууллаа гэж залуу бүсгүй 62-той нөхрөөсөө салав

22 настай залуу бүсгүй 62 натай баян бизнесмэнтэй гэр бүл боллоо. Гэвч хэдэн сарын дараа салахаар шийдсэн байна. Түүний үгээр бол шинэ нөхөр нь амьдралынх нь хэмнэлийг алдагдуулж гэнэ. Хэргийн учир нь бизнесмэн гурав дөрөв хоноод л хувийн онгоцоороо улс орон дамжин явж, ажил хэргийн уулзалт, элдэв асуудал шийдэн явдаг гэнэ. Ийм бядан явагч амьдралаас залхсан бүсгүй амьдралын минь хэмнэлийг алдагдууллаа хэмээн салахаар шийдсэн нь энэ гэнэ.

5.    Салсан ч гэсэн эргээд зам нийлэх байж

Тэртээ 57 жилийн өмнө амьдрал нийлэхгүй нь хмэээн салсан 93-тай Лесли Харпер, 90 настай Елси нар эргээд гэрлхээр шийдсэн гэнэ. Найз нөхөд, хүүхэд үр ач нарын нь  хэлснээр бол  “шинэ”-ээр гэрлэсэн хосууд их л аз жаргалтай байгаа гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан