Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД СОЛОНГОСТ АЙЛЧИЛНА

Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамблейн даргын урилгаар албан ёсны айлчлал хийх болсныг мэдээллээ. Тэрээр энэ сарын 12-15-ны өдөр айлчилж БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Кан Чан Хий-тэй уулзаж, тус улсын Ерөнхийлөгч хатагтай Пак Гын Хэ-д бараалхах гэнэ.
Мөн Солонгосын аж үйлдвэрийн комплексийн корпорацаар зочлон өндөр технологийн кластер хөгжүүлж буй туршлага, үйл ажиллагаатай танилцаад Шинжлэх ухааны технологийн хүрээлэнд зочлохоор төлөвлөжээ. Үүнээс гадна “Монгол-Солонгосын форум” болон “Солонгос-Монголын бизнес форум” төрийн бус байгууллагуудын уулзалтад оролцох аж. Айлчлалын хүрээнд Пусан-Жинхэгийн эдийн засгийн чөлөөт бүстэй танилцаж, Пусан хотод ажиллаж амьдарч байгаа монгол иргэдтэй уулзах юм байна. УИХ-ын дарга тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Р.Бурмаа, О.Баасанхүү, Г.Батхүү, Д.Сарангэрэл, Ц.Цолмон, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ багтаж буй.
Түүнчлэн Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Ганболд болон бусад албаны хүн багтжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан