Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Баабар: Сарлаг нядлах аргачлал
"Алтан өргөө" кино наадмаар кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн дөрвөн бүтээлийг толилуулна
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Уурссан муур бүтэн гэр бүлийг барьцаалжээ
Америкийн Ореган мужид 10 кг жинтэй том муур эзнийхээ хүүхэд рүүү дайраад дараа нь гэр бүлийн бүх гишүүдийг барьцаалснаас цагдаагийнхан очиж аврахад хүрсэн байна.
Портландын Ли Палмер гэгчийн хималай үүлдрийн хар алаг тэжээвэр муур долоон сартай хүүхдийн нь хацрыг маажихаар эзэн нь уурлаж цохиод авсан гэнэ. Муур уурсч цээжээ хүржигнүүлэн дайрах гээд байхаар нь гэрийнхэн бүгдээрээ унтлагын өрөөндөө орж нуугджээ. Тэр бүү хэл нохой нь ч айн хамт нуугдсан байна.
Гэтэл муур хаалганы нь тэнд уурсан хүржигнээд холдохгүй байсан тул гэрийн эзэн “911” рүү утасдаж учрыг хэлэн цагдаа дууджээ. Цагдаагийнхан ч дуудлагаар ирж уурссан муурыг тороор барьж авсан байна. Хэдийгээр гэрийнхнийг нь бүгдийг барьцаалан цагдаа дуудахад хүрсэн ч эзэд нь муураа авч үлдсэн гэнэ.
Дуудлагаар очсон цагдаагийн түрүүч Пит Симпсон харин 20 жил цагдаагийн байгууллагад ажиллахдаа нохой л хүн урж, дайрч байснаас муур ингэж байхыг огт үзээгүй юм байна гэж ярьжээ.

0 Сэтгэгдэл