Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аймгийн сүлд, далбаа бүтээх уралдаанд урьж байна


Уралдааны зорилго:  Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас  шинээр нутгийнхаа сүр жавхаа, өвөрмөц онцлогийг харуулсан сүлд, далбаа бүтээх уралдааныг улс орон даяар  судлаач, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

Уралдаанд оролцох бүтээл нь: Аймгийн сүлд, далбаа  нь  түүхэн уламжлал, одоо ба ирээдүйн эв нэгдэл,нутгийн  түүх, цог хийморийг илэрхийлсэн бэлэгдэл бүхий говь, тал хээр, хангай, гурван бүс хосолсон нутаг дээр оршдог тус аймгийн онцлогыг оновчтойгоор харуулсан байвал зохино.

Урлаач бүтээл, бүтээдэхүүндээ  нэр, орц материал, хэмжээ, жин, хэмжээ /Сүлдний хувьд 40см х 40см, 60см х 60 см/, тайлбар бүхий материалыг хавсаргана. Нэг урлаач 2 хүртэл  хамгийн шилдэг гэсэн бүтээлээ тайлбарын хамт  ирүүлнэ. Сүлд далбаа нь шилдэг дизайны шийдэлтэй, уламжлалт хэв шинжийг агуулсан, дэвшилтэт технологи ашиглан чанарын өндөр түвшинд урласан, авсаархан  хийх боломжтой  байх шаардлагыг хангасан байвал зохино

Уралдааны болзол:    
1.Шилдэг бүтээлийг олон нийтэд үзэсгэлэнгээр дэлгэж сурталчлана. Олон нийтийн санал дүгнэлт, утга агуулгыг  харгалзан уралдааны комисс шалгаруулна.
    Шилдэг бүтээлийн тэргүүн байр-нэг / Нэг сая  төгрөг/
    Шилдэг бүтээлийн дэд байр-нэг / Найман зуун мянган төгрөг/
    
Хугацаа: 2013 оны гуравдугаар сарын 1-нээс мөн оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрүүдэд 10.00-17.00 цагийн хооронд аймгийн Засаг Даргын Тамгын газрын 207 тоот өрөөнд хүлээн авч  бүртгэнэ.
         Шалгаруулалт: Шилдэг бүтээлийн үзэсгэлэн 2013 оны тавдугаар сарын 1

Аймгийн комисс

0 Сэтгэгдэл
estoi uruvdmuur bai shagnal baina. bolih uudaa
GENKO гийн туг түрүүлнэ баталгаатай. Аймгаа GENKO болгочих.
СХД Ар Гүнтэд төрөл бүрийн фермер , төмс хүнсний ногоо, хүлэмж, жимс жимсгэнэ, газар тариалан эрхлэх боломжтой эрүүл хөрстэй, тог цахилгаан, дэд бүтэц сайтай эрүүл тэгшхэн 5 ГА газар яаралтай зарна. Утас: 99084179
Хамгийн их уншсан