Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сонгон шалгаруулалтад урьж байна


Боловсрол шинжлэх ухааны яамнаас Ховд их сургуулийн захирлын албан тушаалд өрсөлдөх ажилтны сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэн нь Ховд их сургуулийн захирлын ажлын байранд тавигдах дараах шаардлагыг хангасан байна.
Сонгон шалгаруулалтад орох иргэний бүртгэл

1. Сонгон шалгаруулалтад орох иргэний баримт материалыг Боловсрол, шинжлэх ухааны яам / Засгийн газрын III байр /-ны 1 дүгээр давхрын 107 тоот өрөөнд 2014 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр ажлын  цагаар /08:00-12:00,13:00-17:00/ хүлээн авч бүртгэнэ.
2. Сонгон шалгаруулалтад орох иргэн бүртгүүлэхдээ өөрийн биеэр дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна.
 
 1. Тухайн их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөр / 5 хуудсанд багтаан бичнэ. /
  2. Сонгон шалгаруулалтад оролцох талаарх хүсэлтээ илэрхийлсэн өргөдөл
  3. Төрийн албан хаагчийн анкет (маягт № 1)
  4. Танилцуулага
  5. Боловсролын зэрэг , эрдмийн зэргийн диплом , үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар
 6. Монгол Улсын иргэний үнэмлэх/ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /
  7. Ажилласан жилийг тооцох Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтрийн эхний нүүр хуудасыг хөдөлмөрийн үйл ажиллагааны хөдөлгөөнийг баталгаажуулсан бусад хуудсны хуулбар, эх хувийн хамт /ажилласан жилийг тооцох тул хөдөлмөрийн үйл ажиллагаа Хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн он, сар, өдрөөр нь нарийвчлан бичиж бэлтгэж ирэх/
  8. Ажил байдлын тодорхойлолт
 9. Зарласан албан тушаалыг хийж гүйцэтгэх чадвар туршлагыг нь нотлох тодорхойлолт ирүүлэх 2 хүний нэр,холбоо барих хаяг,утасны дугаар,и-мэйл,/Тодорхойлолт гаргагч нь ашиг сонирхлын зөрчилгүй байвал зохино./
   10. 4x6-ийн хэмжээний цээж зураг.
   11. Шалгалтын үйлчилгээний төлбөр -20000 /хорин мянган төгрөг /

Баримт бичиг дутуу бүрдүүлсэн иргэнийг бүртгэхгүй ээ.
Сонгон шалгаруулалтын эрх бүхий байгууллагаас гаргасан журам , аргачлалын  дагуу явуулна.

ХАРИЛЦАХ ХАЯГ: ЗАСГИЙН ГАЗРЫН III БАЙР,
107 ТООТ ӨРӨӨ УТАС: 260298

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан