Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2014 оны  гуравдугаар сарын 12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Камерын нэгдсэн хяналтын систем хийж гүйцэтгэх

Тендер шалгаруулалтын дугаар: М-42-2014

Дулааны гурав дугаар цахилгаан станц ТӨХК эрх бүхий тендерт оролцогчдоос Камерын нэгдсэн хяналтын систем хийж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээгаргаж, эргэж төлөгдөх гүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр  нь 50.000,00 \тавин мянга\ төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын орлогын хэмжээ: Жилд 300,0 сая төгрөгөөс доошгүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой

зээлийн хэмжээ: 150,0 сая төгрөг

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2 жил

Тендерийн хамтсанал болгож буй тендерийн үнийн 2 хувьтай дүйцэхүйц төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг мөн өдрийн 10.30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх  эрхгүй.

Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3-р хороо

“Дулааны гуравдугаар цахилгаан станц” ТӨХК-ийн өрөө ¹03

Хангамжийн хэлтэс

Утас: 341990, 70111304

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан