Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

100 КВт ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЗУУХЫГ ТООЛЖ, БҮРТГЭЛЖҮҮЛНЭ

Улаанбаатар хотын агаа­рын бохирдлын 80 хувь нь хатуу түлш буюу нүүрснээс үүдэлтэй гэсэн судалгааг нийслэлийн Агаарын чанарын албанаас гаргасан байдаг. Гэхдээ гэр хорооллын 180 мянган өрхөөс илүүтэй хороо, дүүрэг, хотдоо бүртгэлгүй 100квт-ын хүчин чадалтай усан халаалттай зуухнууд агаарын бохирдол ихээр үүсгэдэг гэдгийг тус газрынхан үзсэн байна. Учир нь, албан бус тоогоор 1000 гаруй усан халаалттай зуух байдаг гэдэг ч, нийтэд дэлгэчихээр албан ёсны тоо байтугай судалгаа ч байхгүй гэнэ. Иймээс агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэн дуртай нь зуух барьдаг замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд “100квт хүртэл хүчин чадалтай усан халаалт­тай зуухыг бүртгэх, тооллого явуулах журмын төсөл боловсруулснаа Нийс­лэлийн Засаг даргын Эко­логи ногоон хөгжлийн асуу­дал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ нийслэлийн удирдлагын зөвлөлийн хур­лынханд танилцууллаа.
Тэрээр 100квт хүртэл хүчин чадалтай гэдэг нь үйлдвэрлэл, үйлчилгээний газ­руудын дулааныг ший­дэхийн тулд барьсан нам даралтын зуух. Уг нь, Агаарын бохирдлын тухай хуулийн 18.1 -д зааснаар “Иргэн, аж ахуйн нэгж 100 квт хүчин чадалтай зуух барих бол сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авах ёстой” гэж цагаан дээр хараар бичсэн байдаг. Гэтэл хуулийн энэ заалтыг мөрддөггүйгээс өнөөдөр хотод хэдэн 100квт хүчин чадалтай зуух байгаа талаарх тооцоо, судалгаа алга. Хэн ч хяналт тавьдаггүйгээс аж ахуйн нэгжүүд шаардлага хангасан эсэх нь тодорхойгүй зуух барин ашиглаж байна. Энэ хэрээрээ нүүрсний хэрэглээ өсч, агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд үр дүнгүй болж байна. Тиймээс замбараагүй байдлыг цэгцлэхийн тулд эл журмыг боловсруулсан юм” гэв. Харин нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан нэмэлт мэдээлэл өгч “Энэ журам гарснаар өвлийн улиралд түлэх нийслэлчүүдийн нүүрсний бодит хэрэглээ гарахын сацуу мэдээллийн сан бий болно. Энэ нь, агаарын бохирд­лыг бууруулахын тулд хотоос авч буй  арга хэм­жээ­тэй ч цаашдаа уялдаж явах юм” гэв.
Нийслэлийн удирд­лагын зөвлөлийн ги­шүүд эл журмын төслийн танилцуулгыг сонссоны да­раа хэд хэдэн заалт нэмж оруулах шаардлагатай гэж үзэн ирэх долоо хоногт дахин хэлэлцэхээр шийдлээ.
Хэрвээ журам батлагдвал гуравдугаар сараас зурга­ду­гаар сарын хооронд 100квт хүчин чадалтай зуух­ны бүртгэл тооллого эхлэн жилд шаардлагатай нүүрс­ний хэмжээг гарган боловс­руулсан түлшээр хангаж болох эсэх судалгааг ч хийх юм байна.

Т.Баяр

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан