Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо:  2014 оны гуравдугаар сарын 17-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр:  Сургалтын шинэчилсэн хөтөлөрөөр шинээр зохиогдсон I-V ангийн сурах бичиг, багшийн ном хэвлэн нийлүүлэх тухай дотоодын нээлттэй тендер шалгаруулалт

Тендер шалгаруулалтын дугаар:     СБ-2014/020-051
        
Боловсрол, шинжлэх ухааны яам эрх бүхий тендерт оролцогчдоос Монгол Улсын төсвийн санхүүжилтээр Сургалтын шинэчилсэн хөтөлбөрөөр шинээр хэвлэх I-V ангийн 33 нэрийн сурах бичиг, 38 нэрийн багшийн номыг хэвлэн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер шалгаруулалт нь 32 багц бүхий 1 тендер байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлийг нь 50,000 (тавин мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендерийн баримт бичгийн үнийг Боловсрол, шинжлэх ухааны яам, Төрийн сан 900015011 тоот дансанд шилжүүлнэ.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн [45] хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
* Сүүлийн хоёр жил /2012, 2013/-д гүйцэтгэсэн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь санал болгож байгаа үнийн дүнгийн 60,0 хувиас багагүй байх
* Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож байгаа үнийн дүнгийн 60 хувьтай тэнцүү байна.
* Сүүлийн хоёр жил /2012, 2013 он/-ийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлнэ.
* Сүүлийн гурван жил /2011, 2012, 2013 он/-д энэхүү тендер шалгаруулалтаар гүйцэтгэх төсөлтэй ижил төстэй дор хаяж нэг удаагийн гэрээ хэрэгжүүлсэн байх бөгөөд түүний үнийн дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй байна.
Тендерийн баримт бичгийг худалдан авахдаа хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг ирүүлнэ. (Хэвлэлийн үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байна.)
Тендерийн хамт дээрх хүснэгтэд заасан хэмжээтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Боловсрол, шинжлэх ухааны яам
Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 2 дугаар давхар, 210 тоот өрөө
Суурь, бүрэн дунд боловсролын хэлтсийн мэргэжилтэн П.Жавзмаа

Утас 267791,  Факс: 976-11-323589

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан