Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны гуравдугаар сарын 14-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Хөдөлмөрийн  аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгсэл” нийлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: 2014/53
“Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК нь эрх бүхий тендерт оролцогчоос  “Хөдөлмөр аюулгүй ажиллагааны хувцас, багаж хэрэгсэл” нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тус тендер дараах багцаас бүрдэнэ. Үүнд:
1. Ажлын хувцас
2. Ажлын гутал
3. Хамгаалах хэрэгслүүд
4. Галын хэрэгсэл
5. Сүү, сүүн бүтээгдэхүүн, витаминжуулсан ундаа

Тендерт оролцох сонирхолтой этгээд нь тендерийн баримт бичгийг /Хүсвэл нэмэлт хувийг/ бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 /Тавин мянга/  төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно.
Данс: Худалда хөгжлийн банк -406005907
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерийн хамт тендерт оролцох тухайн багцын санал болгож байгаа үнийн хоёр хувьтай тэнцэх хэмжээний төрөг, /эсхүл түүнтэй тэнцүү чөлөөтэй хөрвөх валют/ -ийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 08 цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчийг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн 09 цаг 00 минутанд нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хягаар авч болно.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 3-р хороо, Ф.Энгельсийн гудамж, “Улаанбаатар Дулааны сүлжээ” ТӨХК-ийн байр, 313 тоот хаалга
Утас: 76763030-207, Факс: 342397

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан