Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны гуравдугаар сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга  /БЗД 19-р хороо/”
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0089
Нийслэлийн Худалдан Авах Ажиллагааны Газар нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилга/БЗД 19-р хороо/”-ыг түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээгээр ажил гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200 000[хоёр зуун мянга ] төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг НХААГ-ын Төрийн сан банкны 200051015 тоот дансанд тушаана /гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ/. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудад нийт борлуулалтын орлогын жилийн дундаж нь 1,5 тэрбум төгрөгнөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн ирүүлсэн үнийн саналын 30 хувьтай тэнцэх хэмжээнд байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2012, 2013 онуудын санхүүгийн тайлан, аудитын дүгнэлтийг нотариатаар баталгаажуулсан байх
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг:  2012, 2013 онуудын аль нэг жилд доод тал нь 1,0 тэрбум төгрөгөөс багагүй өртөгтэй ажил гүйцэтгэсэн байх
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: “Тийм”
Инженер геологийн судалгаа хийх байгууллага нь: 1.4.1-д Бүс нутаг, хот суурингийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөөнд зориулан явуулах инженер геологийн дунд, том масштабын зураглал, инженер-гидрогеологи, инженер-геологи, инженер геоэкологийн суурь судалгаа.
Зураг төсөл боловсруулах байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
1.2.1-m заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эсвэл түүнээс дээш заалт
1.2.6-д заасан Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламж, технологийн зураг төсөл
1.2.7-д заасан Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламж, технологийн зураг төсөл
1.2.9-д заасан Дотор радио холбоо, галын болон бусад дохиолллын систем, төмөр замын холбоо, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл
Ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.
Хуучнаар:
2.1.3 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил  /1-7 давхар/, эсвэл түүнээс дээш
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт,
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.4 Холбоо дохиолол,  интернет, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
2.2.9 Гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт
Шинэ бол:
2.1.2 Цутгамал болог угсармал төмөр бетон,  мод ба арагт  бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил  /1-5 хүртэл давхар/, эсвэл түүнээс дээш
2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, холбоо дохиолол, интернэт сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиолллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
Эрчим хүчний яамнаас олгодог 03.2.1 заалт бүхий Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-10 кВ тусгай зөвшөөрөл
Эрчим хүчний яамнаас олгодог 03.1.1 заалт бүхий 0,1-5 МВт-ын эрчим хүчний эх  үүсвэр барих, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл
Тендерийн хамт  33 000 000 /гучин гурван сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй. Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хаяг: Улаанбаатархот, Чингэлтэй дүүрэг,  Багатойруу 15, Самбуугийн гудамж, Нийслэлийн засаг захиргааны IV байрны 10 давхар, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 1001 тоот
Утас: 757578054 Мэргэжилтэн С. Далхсүрэн

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан