Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны гуравдугаар сарын 19-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил /Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо/
Тендер шалгаруулалтын дугаар: НХААГ-14/0090
[Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас] эрх бүхий тендерт оролцогчдоос Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил /Хан-Уул  дүүрэг 10 дугаар хороо]–ыг түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэйгөөр гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 [ Хоёр зуун мянга] төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан банк -200051015 тоот дансанд тушаана.
/Гүйлгээний утгад тендер шалгаруулалтын дугаарыг бичнэ үү./
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн туршид хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил / 2012,  2013 он/-ийн борлуулалтын орлогын дундаж нь 1.500.000.000 / Нэг тэрбум таван зуун сая/ төгрөгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас доошгүй байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан түүнийг ирүүлэх жилийн тоо:  2 жил. 2012, 2013 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан.
Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Сүүлийн 2 жилийн аль нэгэнд /2012, 2013 онд / 1.000.000.000 төгрөг /Нэг тэрбум/-ийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Эрх бүхий байгууллагаас олгосон барилгын зураг төслийн ажил, барилга угсралтын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрлийн эхээс хийсэн хуулбарыг наториатаар баталгаажуулж ирүүлнэ. Үүнд:
Инженер геологийн судалгаа хийх байгууллага нь: 1.4.1-д Бүс нутаг, хот суурингийн хөгжлийн төсөл, ерөнхий төлөвлөгөөнд зориулан явуулах инженер геологийн дунд, том масштабын зураглал, инженер-гидрогеологи, инженер-геологи, инженер геоэкологийн суурь судалгаа.
Зураг төслийн ажлын хувьд  Хуучин: 1.2.1. Энгийн төлөвлөлттэй, өрөгт ба хосолмол даацын бүтээцтэй 5 хүртэл давхар барилга байгууламжийн архитектур төлөвлөлт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт           
1.2.6.Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламж, технологийн зураг төсөл
1.2.7.Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламж, технологийн зураг төсөл (10 кВхүртэл )
1.2.9.Дотор радио холбоо, галын болон бусад дохиоллын систем, төмөр замын холбоо, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл
Шинэ: 1.2.1-m заасан 1-10 хүртэл давхар барилга байгууламжийн барилга архитектур, орчны ерөнхий төлөвлөгөө, тохижилт, өндөржилт, барилга бүтээцийн зураг төсөл, барилгын зохион байгуулалтын зураг төсөл эсвэл түүнээс дээш заалт
1.2.6-д заасан Дотор усан хангамж, ариутгах татуурга, халаалт, салхивч агаар сэлгэлт, хөргөлтийн систем, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламж, технологийн зураг төсөл
1.2.7-д заасан Дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, гадна салбар шугам сүлжээ, түүнтэй холбогдох барилга байгууламж, технологийн зураг төсөл
1.2.9-д заасан Дотор радио холбоо, галын болон бусад дохиолллын систем, төмөр замын холбоо, дохиолол, мэдээллийн байгууламжийн зураг төсөл, хамгаалалтын систем, түүнтэй холбогдох барилга байгууламжийн технологи, компьютер хангамжийн дотоод сүлжээ, гадна салбар шугам сүлжээний зураг төсөл
Барилга угсралтын ажлын хувьд /хуучин/ 2.1.3 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын ажил /1-7 давхар/
2.2.1. Барилгын дотор халаалт, салхивч, усхангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.2. Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт
2.2.4.Холбоо дохиолол,  интернет, компьютерийн сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
2.2.9  Гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт
Шинэ: -  2.1.2  Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн барилгын     ажил / 1-5 хүртэл давхар/
- 2.2.1 Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
- 2.2.2 Барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж,  тухайн барилгын гадна шугам сүлжээний угсралт
Эрчим хүчний яамнаас олгодог 3.2.1 заалт бүхий Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын угсралт, засвар 0.4-10 кВ тусгай зөвшөөрөл
Эрчим хүчний яамнаас олгодог 03.1.1 заалт бүхий 0,1-5МВт-ын эрчим хүчний эх үүсвэр барих, угсрах, засварлах тусгай зөвшөөрөл
Тусгай зөвшөөрлийн хугацаа нь тендерийн хүчинтэй байх хугацаанд хүчин төгөлдөр байна.
Тендерийн хамт 33.000.000 [Гучин гурван сая ] төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн хүчинтэй байх хугацаа: 2014 оны долдугаар сарын 1-ний  өдрийг хүртэл.
Тендерийг [2014 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минут]–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2014 оны дөрөвдүгээр сарын 18 -]-ны өдрийн  [10 цаг 30 минутад] –т нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцох эсэх: тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Улаанбаатар хот, Чингэлтэй  дүүрэг, Бага-тойруу -15, Нийслэлийн Засаг захиргааны IY байр, Нийслэлийн Худалдан Авах ажиллагааны газар, 10 давхар, 1001  тоот өрөө, Худалдан авах ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түмэнжаргал  гар:99823225 ажил: 75757804

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан