Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтын зар


Компанийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дахь заалтыг үндэслэн “Багануур” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

ТАВИГДАХ ШААРДЛАГА:
1. Сүүлийн 3 жилийн хугацаанд тус компанид эрх бүхий албан тушаал  эрхлээгүй байх, мөн ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг, өрсөлдөгч аж ахуйн нэгж байгууллагад ажилладаггүй байх;
2. Компанитай нэгдмэл сонирхолгүй бөгөөд нэгдмэл сонирхолтой этгээдийг төлөөлдөгггүй байх;
3. Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүдтэй нэгдмэл сонирхолгүй байх;
4. Компанийн томоохон хэрэглэгчийн хяналтын багц эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан биш байх/ нэг жилд тухайн харилцагчтай хийсэн хэлцлийн нийт дүн нь компанийн нийт активийн 10 хувиас дээш хувьтай тэнцэж байвал томоохон харилцагч гэж үзнэ/;
5. Нэр дэвшигч өөрөө эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй байх;
6. Төрийн үйлчилгээнийхээс бусад төрийн алба хашдаггүй байх;
7. Компанитай бизнесийн аливаа холбоогүй байх
8. Салбарын үйл ажиллагаа, эрх зүйн талаар мэдлэг, туршлагатай байх

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХЫГ ХЯЗГААРЛАХ НӨХЦӨЛ:
- Тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан,
- Төрийн захиргааны болон төрийн улс төрийн албан тушаал эрхэлдэг

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
- Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт
- Төрийн албан хаагчийн анкет
- Боловсролын диплом, үнэмлэх
- Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
- Нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан тухай баталгаа

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛЫГ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, “Эрдэнэс МГЛ” ХХК, 110 тоот
Төлөөлөн удирдах зөвлөлийн нэр дэвшүүлэх хорооны дарга Т.Батбаяр
утас: /99055463/

МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
2014 оны 04 сарын  10-ны өдөр хүртэл

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан