Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“АРЕВА МОНГОЛ” ОЛБОРЛОЛТ ХИЙВЭЛ КАЗАХСТАНЫ ӨМНӨ ГИШГЭНЭ

Цөмийн технологи аюултай юу? Монголчууд нийтээрээ энэ асуултад санал нэгтэйгээр тийм гэж хариулсан хэвээр л байна.
Олон нийтийн санаа бодолд хамгийн амархан нөлөөлөх зам нь цуу яриа гэж хэн нэгэн хэлжээ. Цуу яриа гэдэг бол баримтгүй, бодит гэрчгүй, болсон үйл явдлын сураг чимээг уран сэтгэмжээр хачирласан тийм л үгсийн цогцолбор юм. Цөмийн технологид бид ийм  байдлаар хандсаар ирэв. Гэтэл учрыг мэдэж, аргыг сурсан мэргэжилтнүүд тэс өмнөө байр суурьтай байх аж. “Өглөө бүр иддэг талх шиг л өдөр бүр хүн төрөлхтөн цөмийн технологи ашиглаж байна” гэж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр хэллээ. Тодруулбал, хүн төрөлхтний хөгжлийн чиглэл нь цөмийн технологиор тодорхойлогдох бөгөөд одоо ч өргөн хэрэглээнд цөмийн аргачлал элбэгшсээр буй юм. Түүнчлэн шинжлэх ухааны хөгжлийн хурд цөмийн түвшинд саарахыг ч үгүйсгэхгүй. Энэ мэт олон энгийн зүйлийг нийгэмд гамшгийн хэмжээнд ойлгож хүлээж авч байдгийг ойлгуулахаар ЦЭГ-аас “Цөмийн технологи ба дэлхий ертөнц” нэртэй уулзалтад сэтгүүлчдийг урив. Мэргэжлийн байгууллага, эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарынхан хийгээд уул уурхайн компанийн төлөөлөл оролцлоо.

Цөмийн цацраг гэж юу вэ

Юун түрүүнд цөмийн технологийг товч тодорхойлохын тулд дунд сургуулийн физикийн хичээлээс эш татъя. Биет бүхэн эд эсээс бүрдэж байхад тэдгээр нь молекулаас тогтоно. Молекул нь атомуудын нэгдэл бөгөөд ширхэг атом бүр дотроо цөмтэй. Цөм нь нейтрон, протон, электроны нийлэмж. Эцсийн дүндээ протон, нейтрон, электроны харилцан үйлчлэлээр хорвоо, дэлхий оршин байгаа. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл 118 төрлийн атом нээсэн нь орчлонгийн олон өнгө, хэлбэрийг бүрдүүлж буй. Ураны олборлолтыг эрс эсэргүүцсэн олон нийтийн хөдөлгөөн нь цөмийн түвшний асуудлыг нийгэмд идэвхжүүлсэн гэхэд болно. Гэвч уран нь дээрх 118 атомаасаа хамгийн хүнд жинтэйгээс гадна цацраг идэвхтэй атомын сонгодог жишээ. Дашрамд, зарим атом цацраг идэвхгүй байдгийг сануулах нь зүйтэй.
Цацраг идэвх гэдэг нь аяндаа явагддаг атомын задрал бөгөөд зарим бөөм нь салж одохыг хэлдэг аж. Гэвч энэ нь бүгд  аюултай гэсэн үг биш. Шинжлэх ухааны ойлголт болохоор хүмүүст ойлгоход бэрх санагддаг учраас аюултай гэдэг үгэнд амархан автдаг бололтой. Цацраг идэвхийг Бк/Беккерель/ нэгжээр хэмждэг бөгөөд хүний биеийн нэг кг тутмаас 130 Бк цацраг ялгардаг. Өөрөөр хэлбэл, 130 атомын задрал явагддаг нь 70 кг жинтэй хүний биеэс секунд тутамд 9000 орчим бөөм ялгардаг гэсэн үг. Энэ зарчмаар борооны ус, уудаг сүү, эрдэсжүүлсэн уснаас ч цацраг идэвх ялгардаг. Мэдээж эдгээр нь аюулгүй. Ямар учраас цацраг идэвх аюултай гээд байдаг шалтгааныг эрдэмтэд дараах байдлаар тайлбарлажээ. Цацраг идэвхт задралаас альфа, бетта, гамма болон Х цацраг ялгарч, хүний биед нөлөөлдөг. Цацрагт өртсөн хүний биеийн атомууд электроноо алдаж ион шинжид хувирч, хүний биеийн эд эсийн зохион байгуулалтыг өөрчилдөг аж. Мэдээж өөр хоорондоо ялгаатай. Жишээ нь, нэвтрэх чадварын хувьд альфа цацраг хамгийн муу буюу том ширхэгтэй учраас хүний биеийн арьс нэвтэлж чаддаггүй, 8.5 см хүртэлх зайд цацардаг. Тэр бүү хэл хуудас цаасыг ч альфа цацраг нэвтэлж дөнгөдөггүй тул нөлөө бага. Харин бетта цацраг хүний арьсны өнгөн хэсгийг нэвтэлдэг боловч тугалган цаас, шил эсвэл хувцасны гаднаас нэвтэрч чаддаггүй. Нэвтрэх чадвар хамгийн сайн цацраг нь гамма юм. Соронзон долгион буюу нэмэлт энерги ялгаруулж байдаг тул гамма цацрагаас маш зузаан бетон ханаар эсвэл хар тугалган хавтангаар хамгаалалт хийж болдог аж. Энэ нь гэрлийн хурдаар тархдаг бөгөөд эмчилгээний рентген туяанаас ч их энерги агуулдаг гэнэ. Цацраг идэвхийн нөлөөнд хэр автахаас хамаарч аюултай эсэх нь тодорхойлогддог учраас цацраг идэвхийг аюултай, аюулгүй гэж тодорхойлох нь өрөөсгөл ойлголт. Хэрэв цөөнгүй хүний андуу сэтгэдэг шиг цөмийн технологи бүхэлдээ хор хөнөөлтэй, аюултай байсан сан бол 21 дүгээр зуунд хүн төрөлхтөн орших нь бүү хэл дэлхий ертөнцийн өнгө төрх өнөөгийнх шиг байхааргүй аж.

Цөмийн цацраг гэх технологи бидний амьдралд

Цөмийн технологи дотроо янз бүр байдгаас хамаарч амьдралд ашиглах хэлбэр нь ч олон төрөл. Дээр өгүүлсэнчлэн өдөр бүр цөмийн технологийн үр шимийг хүртэж байгаагаа иргэд мэддэггүй юм байна. Хүүхдийн живхний шингээгч эдийг цөмийн технологиор хийдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний орц найрлагыг илүү боловсронгуй болгоход цөмийн технологи ашигладаг. Автомашины дугуй бат бэх байх тусам цөмийн технологи түлхүү орсон гэсэн үг. Цаг, луужин, нүдний хиймэл болор, зургийн аппаратны линз, гэрлийн бүрхүүл зэргийг мөн л цөмийн технологийн үр дүнд бүтээдэг. Түүнээс гадна цагдаа нар гэмт хэргийн шинжилгээнд, археологичид олдворын насыг тогтооход, ашигт малтмалынхан хайгуул судалгааны ажилд, олборлолт, боловсруулалтын явцад цөмийн технологи ашиглаж байна. Бидний аюултай гэж “бат итгэдэг” цөмийн задрал, цацраг идэвхийг олон сайхан зүйлд ашигладаг бөгөөд цаашид ч улам дэлгэрэх хандлагатай байгаа юм. Дэлхий дахинд үнэт эрдэнийн чулууны бизнес хэзээнээс эрэлттэй байсан. Тэгвэл чулууны өнгийг цөмийн технологиор өөрчилж, шинэ, өвөрмөц болгодог аж.
Эмнэлгийн оношилгоо, шинжилгээ, эмчилгээнд түгээмэл болоод буй рентген зураг, эхо аппарат, шарлага эмчилгээ хүртэл цөмийн технологийн хэлбэр гэдгийг өвчтөнүүд тэр бүр мэддэггүй. Арга ч үгүй биз. Эмч, эмнэлэгийнхэн нь хэлдэггүй болохоор иргэд мэдэх бололцоогүй. Рентген туяа, эхо аппаратад олон удаа орох нь эрүүл мэндэд хортой гэж ярьдаг ч хэн ч нотлоогүй. Гэтэл цөмийн эмчилгээгээр эрүүлжиж, олон жил энх тунх амьдарсан монгол хүн ч байдаг аж. 1975 онд цөмийн эмчилгээ, оношилгоогоор өвчнөө илааршуулсан эмэгтэй өдгөө нас дээр гарсан ч амар мэнд сууна. Орчин үед манай улсын эрүүл мэндийн салбар дотроо Хавдар судлалын үндэсний төв цөмийн технологи бүхий оношилгоо, эмчилгээг түгээмэл ашиглаж байгаа. Гэхдээ тусгай аппараттай харьцах ажиллагааг цөмийн физикийн мэргэжил эзэмшсэн хүмүүс гүйцэтгэдэг тул аюулгүй, зөв хэмээн ХСҮТ-ийн тасгийн эрхлэгч Г.Одонтуяа хэлэв. Тэд хорт хавдрын эсрэг тусгай аппарат ашигладаг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгаанаас үзвэл хорт хавдраар өвчлөгсдийн 60 гаруй хувь нь туяа эмчилгээ хийлгэх шаардлагатай. Монголд жилдээ 4000 хорт хавдрын тохиолдол бүртгэгддэг гэвэл 2500-3000 хүн тусгай аппаратны эмчилгээнд орно. Гэвч 2013 оны дүнгээр ердөө 487 хүн туяа эмчилгээ хийлгэжээ. Учир нь, эмнэлгийн аппарат нь эвдэрч, засч сэлбэхэд төсвийн бололцоо байхгүй. Нөгөөтэйгүүр цөмийн технологийн импортын асуудалд эрх зүйн зохицуулалт тодорхой болоогүй тул импортлоход төвөгтэй байдаг аж. Улсын нэгдүгээр клиникийн захирал Б.Бямбадоржийн хэлснээр “PET-CT” хэмээх аппарат оруулж ирвэл хавдрын иж бүрэн оношилгоог молекулын түвшинд харж, нарийн тодорхойлох хамгийн дэвшилтэт технологитой болно. Тиймээс ашгийн зориулалтаар ашиглахгүй ийм төхөөрөмжид төрөөс татвараар чөлөөлж дэмжих хэрэгтэй гэлээ.
 Эрүүл мэндийн салбарт цөмийн технологийг цацраг туяа хэлбэрээр ашигладаг бол агаарын тээвэрт ч адилхан төрлөөр ашигладаг. Онгоцны эд ангийн эвдрэл гэмтлийг байнга оношлох ёстой. Гэвч энэ нь 3-5 давхаргаас бүтдэг бөгөөд нислэг болгоны өмнө задлаад үзэх бололцоогүй. Тиймээс “үл эвдэх сорил” буюу туяаны зарчмаар оношилгоо хийж, аюулгүй байдлыг хангадаг аж. Ийм аргачлалыг шуудан илгээмжид ч ашиглаж байна. 2001 онд АНУ-д шуудан илгээмжид терроризмын халдлага үйлдлэх хэрэгсэл хийж, улмаар таван хүн амь насаа алдсан түүхтэй. Түүнээс хойш бүх илгээмжийг рентген туяагаар танадаж, аюултай эсэхийг шалгадаг болжээ.
Дээрхээс дүгнэж үзвэл цөмийн технологийн үрээр хүн хордож, байгаль орчин сүйрсэн тохиолдол алга. Хэрэв зээ, цөмийн технологийн цацрагаас үүдэлтэй залруулж болшгүй ганцхан дутагдал байсан бол өнөөдөр живх хэрэглэдэг багачууд, үнэт чулуу зүүдэг бүсгүйчүүд, автомашин унадаг эрчүүд, нүдний болороо солиулсан ахмад настан бүгд орших уу, эс орших уу гэх асуултын өмнө ирэх байж. Аз болоход атомын задрал, цөмийн технологид байж болох гажуудлыг шинжлэх ухаанаар шийджээ. Түүний ачаар бөмбөрцөг дэлхийн эргэн тойронд олон сая хүн хорт хавдраас ангижирч, түүнээс ч олон хүн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж, сая сая үхлийг зогсоож байна.

“Арева Монгол” Монголд 30 жил ажиллана

Дэлхийд ураны зах зээлд бидний ойрын хөрш Казахстан улс тэргүүлдэг бол аман хүзүүнд Канад, Австрали зэрэг том тоглогчид жагсчээ. “КазАтомПром” хэмээх казахстан компани олборлолтоор толгой цохидог бөгөөд жилд 8.8 мянган тонн уранаар дэлхийн хэрэгцээний 15 хувийг хангаж байна. Харин манай улс ураны олборлолт хараахан эхлүүлээгүй бөгөөд шар нунтгийн хэмжээнд экспортлох бодлого баримталдаг. Гурван жилийн өмнөх судалгаагаар бид ураны нөөцөөрөө дэлхий дахинд 13 дугаар байрт жагсч байсан юм. Сүүлийн дөрвөн жилийн дотор ураны зургаан орд шинээр нээсэн бөгөөд үүнээс 90 гаруй мянган тонн геологийн нөөц эдийн засгийн үр ашигтай гэх дүгнэлт гарчээ.  Ингэснээр улсын хэмжээнд 12 ордын эдийн засгийн үр ашигтай, 140 гаруй мянган тонн геологийн нөөцтэй болоод буй юм. Харин таамаглалт нөөцийн хэмжээ 1.4 сая тонн хүрчээ. Эдгээр ордоос хамгийн том нь Зөөвч овоо орд бөгөөд 54 мянган тонн нөөц батлагджээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт байгаа тус ордод “Арева Монгол” компани хайгуул хийж илрүүлсэн байна. Тус компани 2003 онд Дорноговь аймгийн Сайншандад Дулаан уулын ордыг ч илрүүлсэн юм. Дэлхийд тэргүүлэгч “Арева”-гийн охин компани өнгөрсөн 17 жилийн хугацаанд манай улсад хайгуулын үйл ажиллагаа эрхлэхдээ 160 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийснээ дуулгалаа. Энэ их хөрөнгөө газрын гүний өрөмдлөг, хайгуул, шинжилгээнд зориулсан гэж тайлагнасан юм. Цаашид олборлолт хийх сонирхолтой байгаа бөгөөд Монгол Улсад ойрын 30 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөгөө ч “Арева Монгол” компанийн захирал Тьери Плайзен хэлсэн юм. Тэдний хувьд олборлолт эхэлбэл Казахстаны урд ч гишгэх боломжтой гэж үздэг аж.
Цөмийн энергийн газрын мэргэжилтнүүд уран олборлох гурван аргачлал байдгийг танилцуулсан. Ил, далд болон газрын гүнд уусгаж олборлодог. Манай орны говийн бүсэд уусгаж олборлох арга нь илүү тохиромжтой бөгөөд цацраг идэвх орчинд нь дэгдээж, алддаггүй тул хамгийн аюулгүй аргачлал гэнэ.
Ураны хайгуулын ажил ердөө  таван жилийн өмнө эхлээгүй, Шинэчлэлийн Засгийн газрын үед бий болоогүйг ЦЭГ-ын дарга онцолсон. Тэртээ 50 гаруй жилийн өмнө, социалист системийн 12 оронтой хамтарч Цөмийн шинжилгээний институт байгуулж, анхаарлаа хандуулж байсан түүхтэй. Зардал ихтэй хайгуул, судалгааг эрдэм шинжилгээ төдийхнөөр ашиглахын тулд эхлүүлээгүй нь мэдээж. Гагцхүү уран олборлох бололцоо бүрдэхгүй явсаар ардчилалтай золгосон биз ээ. Эрт орой хэзээ нэгэн цагт уран олборлох нь тодорхой байж. Тэртэй тэргүй уран гэдэг нь байгаль дээрх хэлбэрээрээ хэнд ч хор хөнөөлгүй, эгэл ашигт малтмал гэж салбарынхан нотолдог. Гагцхүү үйлдвэрлэлийн шатанд оруулж, боловсруулаад “Уран-235” гэдэг дан бодис болохоороо л цацраг идэвх нь хөдөлгөөнд ордог аж. Монголчуудын баримталж буй зарчим нь үйлдвэрлэлээс өмнө, “Уран-235” гэдэг бодисын үе шатаас хэд дахин наана буюу дөнгөж шар нунтаг болгож, баяжуулж экспортлох явдал. Тийм болохоор л уран аюулгүй гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байдаг. Нөгөөтэйгүүр, ураны үнэ цэн нүүрснээс л гэхэд хэдэн мянга дахин илүү хэрнээ олборлох ажиллагаанаас үүсэх экологи дахь нөлөө нь алт, зэс, нүүрс боловсруулахаас хэд дахин эрүүл аж.
Дэлхийн эрчим хүчний чиг хандлага цөмийн цахилгаан станц руу чиглэж байгаа. Одоогоор 31 оронд 350 шахам станц ажилладаг. 2010 оны байдлаар зүүн Азид цөмийн эрчим хүчний чадал 81ГВт байсан бол 2030 онд хамгийн багадаа 255 ГВт болох аж. Өөрөөр хэлбэл, хамгийн багадаа 90 цөмийн реактор, ихдээ 350 реактор шинээр байгуулагдах юм. Энэ их эрэлтийг нөхөхийн тулд ураны хэрэгцээ зайлшгүй шаардагдах бөгөөд олборлосон ураны нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй гэх таамаглал ч гарчээ. Тийм учраас шар нунтаг экспортлох чиглэл улам л анхаарал татаж, улам л үнэ цэнтэй болж байна.
Дашрамд, манай улсад цөмийн технологи ашигладаг 300 гаруй байгууллага байдаг аж. Хамгийн том “Оюу толгой” компанид 58, “Эрдэнэт” үйлдвэрт 165 цөмийн үүсгүүр ашигладаг. Түүний араас 160 гаруй эмнэлэг, 22 судалгааны лаборатор, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ордог байна. 2003 оноос хойш манай улсад цөмийн цацрагтай ажиллагсдын тоо дөрөв дахин өсчээ.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
Цөмийн хаягдалаа булшлах газар орнууд дэлхийгээр нэг тэнэж явахад манай мөнгөнд дуртай улс төрч сэтгүүлчид тэдний дэгээнд орчихож дээ хөөрхий.Тийм л хоргүй байсан юм бол юунд дэвэн дэлхий хэсч сансарт хүртэл булшлах санаа бодож явах юм бэ? Биднээс илүү технологын хөгжилтэй Герман яагаад бүх реактороо зогсоох болчихвоо.Уран олборлолоо гэхэд бидэнд хэдэн халтар цаас хорт хавдар цөмийн хаягдал л үлдэх болно.Эртний түүхт Монгол улс өнөө үед дуусна гэж бодохгүй л байна шүү.Эрчим хүчний маш өргөн боломж бидэнд байгаа.Ганцхан уран л хэрэггүй.Байгалын баялгаа барчихсан Франц мэтийн орны эрчим хүчний эх үүсвэрийн төлөө бид хордох ёсгүй.Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр байх шүү.Тэд Африкийн шим шүүсийг өчнөөн жил сорчихоод хөгжүүлсэн нь хаана байна.Анх бас л манай нөхдүүд шиг мөнгөнд дуртай гаруудыг хөлслөөд тархийг нь угааж гоё юм амлаж байсан байлгүй.
Цөмийн хаягдалаа булшлах газар орнууд дэлхийгээр нэг тэнэж явахад манай мөнгөнд дуртай улс төрч сэтгүүлчид тэдний дэгээнд орчихож дээ хөөрхий.Тийм л хоргүй байсан юм бол юунд дэвэн дэлхий хэсч сансарт хүртэл булшлах санаа бодож явах юм бэ? Биднээс илүү технологын хөгжилтэй Герман яагаад бүх реактороо зогсоох болчихвоо.Уран олборлолоо гэхэд бидэнд хэдэн халтар цаас хорт хавдар цөмийн хаягдал л үлдэх болно.Эртний түүхт Монгол улс өнөө үед дуусна гэж бодохгүй л байна шүү.Эрчим хүчний маш өргөн боломж бидэнд байгаа.Ганцхан уран л хэрэггүй.Байгалын баялгаа барчихсан Франц мэтийн орны эрчим хүчний эх үүсвэрийн төлөө бид хордох ёсгүй.Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг дээр байх шүү.Тэд Африкийн шим шүүсийг өчнөөн жил сорчихоод хөгжүүлсэн нь хаана байна.Анх бас л манай нөхдүүд шиг мөнгөнд дуртай гаруудыг хөлслөөд тархийг нь угааж гоё юм амлаж байсан байлгүй.
Цөмийн эрчим хүч хэрэглэдэг улсууд хаягдалаа хаана булшлах вэ? гэж эрэлд хатаж бүүр сансарт гаргаж хаях талаар бодоод өртөг өндөр юм байна гээд толгой нь эргэчихээд сууж байна. Хоргүй л байсан юм бол тэгж толгойгоо гашилгах хэрэг байсан гэж үү.Зарим орнууд нутаг дээгүүрээ дамжин өнгөрөхөд хүртэл эсэргүүцлийн жагсаал хийж байх юм.Сахилга баттай хариуцлагатай Герман мэтийн орнууд яагаад энэ эрчим хүчний эх үүсвэрээсээ татгалзаад байгаа юм бол.Манай энэ сурталчилаад байгаа нөхдүүд тэднийг очиж сэнхрүүлээч.Бид яах вэ юм ойлгодоггүй бүдүүлэг хүмүүс.Монголчууд хууртаж ханах биш.Биднийг энэ Аревагийн гар хөл болсон нөхдүүд их мөнгө сайхан амьдралаар хуурч байгаад аргалчих санаатай байх л даа.Өнөө цагт мэдээллийг хаанаас ч авдаг болсон гэдгийг ойлгохгүй л байна даа.
uran er n ashigtai l da mal n 2tolgoitoi garna tsaashalaad hvn n bas 2tolgoitoi 4gar 4hultei garahiin bol ajiliin bvteemj undur yum bn erchvvd n hos boovtoi turvul bvr ch goe yum bn
BIDEND OOR MASH IH BOLOMJ BOLOLTSOO BAHAD,OOR YAMARCH SONGOLTGUI ULS SHIG ZAAVAL IIM AYULTAI ONDOR RISKTEI ZAMRUU ULAIRAN GURIIGEED, MEDEN BUDILAAD ZUTGEED BAIDAG ...ENE ULS EH ORON ARD TUMNII HUVI ZAYA AMIDRAL ,AMI NAS IIM OCHUUHEN ZUILUU?!ENE HEDHEEN SHUNALIN DIV BOLSON NOHDIN TOGLOOM BAIJ BOLMOORGUI?!!!BIDEND TOR ZASAG GEJ BAIDAG BOL DARUIHAN ENE AYULIG ZOGSOOJ ARD TUMNIIHEE AIDAS HUIDESGUI AMAR AMAGLAN AMIDRAH ERH ,HUSLIIG NI BODOLTSOH TSAG BOLJEE!
BID ONOODOR MONGO BOLOH BOLGONIG UHAH ERH BAIHGUI !BID YADAJ GEREE KONTRAGTAA ULS EH ORONDOO ASHIGTAI HIISEN SHIG HIICHIHDEG ,AVILGALGUI SHUDARGA ARDCHILSAN,ARD TUMEN NI BAYALGAASAA TENTSUU HURTDEG ULS SHIG ULS BOLSONIHOO DARAA UHAY! BAIJ L BAIG BID HEDEN ZUUN JIL GAR HUREHGUI BAIJ BOLOOD L BAISAN BOLOH CH BOLNO!ONOODOR GAZAR NUTGAA TAM BOLGOCHIHOOD ARD TUMNII AMIDRALD NAALDSAN UM UCH ALGA AMIDRAL TAM BOLJ EH ORON SIURCH DUUSLAA SHUU!
ENE YAVDAL ARAI HETERCH BAINA.BUR ULAANDAA GARCH BARAG ODOR BOLGON SHAHUU L UHUULSAN IUM BICHIJ END TEND TARHI TOLGOI UGAASAN HURAL TSUGLAAN HIIJ BAIDAG BOLJ ENE BOLGONOOS END YAMAR IH MONGONII SONIRHOL YAVJ BAIGAA NI IL HARAGDAJ BAINA!SETGUULCHIDIIG HURTEL ARD TUMNII NI ESREG ASHIGLAHAAR SHIIDEN AJILLAJ BAINA.ENE ULSAD TORJ IRGEN NI BOLSON BIDEND OORIIN SAIHAN ORONDOO AIDAS HUIDESGUIGEER AMAR AMGALAN AMIDRAH ERH CH BAIHGUI GEJ UU?!
chi odoo yu gutsaas bgaa haltar ynhanii ***** setgulch vee chamaig haanasch olood ur udmaar chin huis temterne shuu yu meddegtee yu bicheed bgaa ***** vee mongold uran olborlohol ym bol ene zasag turiig bugdiin shataa tegsneer arai hohirol bagatai tuulna
delhiin 200 garui ulsaas 10 garui ard tumnee sonsdoggui,avilgald idegdsen udirdlagatai manaih shig hed ni baigalid untaa baidag ene amid bolgonig eremdeglej uhel ,mohold alguuraar hurgedeg negent l oroldson bol hyanaj zogsooj ul chadah ih har huch aimshigt hort bodisoor hun ard,an amitan baigali gazar usaa zolin suirel mohold hurgej baina. bidend enenees ooroor yavah yamarch bolomjgui argaa barsan uls gejuu?!oroitoogui deeree zogsoogooch!eniig demjeed baigaa ulsig eruu uusgen shalgaach!ene bol jinhene gemt hereg monhbayarig eh nutgaa avrah gesnii toloo ni yallachihaad ,buh l buten uls undestniig gadnii ulaan aluurchidtai niilj amid yavah erh choloond ni haldan aimaglan ustgahaar ulairan hootsoldood baigaa ene tootoi hedheen ulsig tor zasagt uls ni diildeggui iumuu!!ter baitugai iim bodol teesniih ni toloo l urvagchdig tsaazlah estoi bishuu???!!!
delhiid ner nuuree barsan ***** areva-g ug duugui mongoloos hooj garga! hedii hurdan gargana todii hor hohirol baga uzne! tsag aldval zasaj diilehgui bolno shuu!
ene ajildaa mongolchuudiig urgun oroltsuulj delkhiin hemjeenii bolgoh heregtei... !!!!!!!!.
Bitgiii shaaaaaaaaaaa aaa aaa afrikaas doooor orno doo udahgui
gadniiihan manaihiiig soroh l gej bgaashdee. oorsdoo hymyysee yavuulaad sudluulaad suraltsaad hiivel deersen. 5-10 jildee tsomtei tsomgyi amidrah l blgyui dee
Миний нэг найз маш эрүүл чийрэг сайхан ааштай тусч ажилласаг нэгэн байлаа.Нэг өдөр гэнэт л хорт хавдартай болсон гэж эмч нар хэллэ гэж инээд алдаад ярьж байсан.Тун ч удалгүй цацраг туяаны эмчилгээ хийлгэлээ гэсэн.3 сарын дараа гэнэт нас барсан.Хавдар судлалын эмнэлэгт хийж буй туяаны эмчилгээ нэг л сэжигтэй санагдсан шүү.Энэ талаар зохих байгууллагууд нь сайтар шалгах хэрэгтэй.Олон хүн туяаны эмчилгээ хийлгэсний дараа өвчин нь хүндэрч яалтгүй нас барж байна шүү дээ.
ээлжит тархи угаалт
санаа зоволтгүй ух ураныг харин монгол эрчүүдийн боовонд зөвхөн сайн чанарын уран л шахаарай. бас сайн чанарын шар нунтагаар хөргөө дүүргээд цагаан сараар тамхилцгаанаа монголчууд
martchihaj areva zail zail ter afric luugaa aril, ***** shuu ta nariig
Ooo orsdoo olborlood bayjuulaad ashiglah yum gej bodson chine harin busdad tuuhiigeer ni ogo gj bgaa yum uu demii bhaa.oorsdoo atomiin tsahilgaan stants bariad uranaa bayjuulaad ashiglaad iluu garval zaraad gevel yu gehees
Gaigui bailgui
Хамгийн их уншсан