Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөрийнхөө зургийг авах гэсэн биш эртний баримал сүйтгэв


Италийн Милан хотын Брерийн урлагийн академи дахь XIX  зууны үеийн “Согтуу сатир” хэмээн уран баримлын дэргэд өөрөө өөрийнхөө зургийг татах гэсэн гадаад оюутан эртний энэ баримлын зүүн хөлийг хугалж орхижээ.
Нэрийг нь дурдаагүй уг оюутан энэ гайхамшигт баримлын дэргэд зургаа авах гэж байхдаа хөлөөс нь чангаасан нь ийм явдалд хүргэсэн нь ажиглалтын нууц камерт үлдсэн байна.

“Согтуу сатир” буюу “Фавн Барберини” гэдэг энэ баримал нь эллиний үед нэр үл мэдэх барималч сатирыг  унтаж байгаагаар нь дүрсэлж манай эриний өмнөх 200 орчим жилийн өмнө бүтээсэн гантиг баримлын хуулбар юм байна. Энэ гайхамшигт баримлын хуулбар Европт түгээмэл байдгийн нэг нь 200 гаруй жилийн өмнө бүтээсэн энэ хуулбар байжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан