Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүний биеийн дулаан зохицуулга ба эрүүл мэнд

Биеийн тэнхлэгийн дулааны тогтмол орчны агаарын температураас хамаарч нилээд хэлбэлзэлтэй байдаг. Халуун оронд биед дулаан үүсэх асуудал хэрэгцээ талаасаа түгжигдмэл байдалд байдаг. Ийм болохоор хүний биеийн дулаан үүсэх гурван гол эрхтний нэг болох хоол боловсруулах суваг тэр тусмаа бүдүүн гэдэсний дулаан үүсгэх үүрэг балархай байдалд байдаг. Ийм болохоор хоол боловсруулах үйл ажиллагаанд ашиглагдах дулааны энергийг хаанаас авах вэ? гэдэг асуудал гардаг.

Гол нь хөрсөн хүмүүс хэмээн нэрлэгддэг эдгээр хүмүүс хоол боловсруулах сувгаа дулаацуулахын тулд томоохон артерийн судсаа тойрсон бор өөхний эдийн урвалаа ашиглаж судсаа халааж улмаар цусаа халаагаад ингээд энэ халсан цусаараа дамжуулж дулаан их авахын тулд хоол боловсруулах эрхтнийхээ ханын судсан торыг өргөсгөж цус дүүрэлтийг нь ихэсгэдэг. Ингэхийн тулд хоол идэхийн өмнө ходоод гэдэсны судас өргөсгөгч өндөр градуст архийг бага багаар шимж хэрэглэдэг заншилтай. Өндөр градустай архийг ийн хоолондоо хэрэглэх нь хоол тэжээлтэй хамт орж ирсэн элдэв шимэгчдийг алж устгах сайн талтай. Үүний эсрэгээр сэрүүн бүст амьдардаг хүмүүст хоол боловсруулах суваг бие махбодыг халаахад давамгай оролцож биеийн гол тэнхлэг их халуун хүмүүс байдаг. Уламжлалт анагаах ухаанд ийм хүмүүсийг дотор буюу гол нь халуун хүмүүс гэдэг. Ийм хүмүүст ходоод гэдэсний гал хөөрсөн байдаг ба өндөр градустай архи хэрэглэхэд нэн зохимжгүй гэж сургадаг. Ийнхүү биеийн тэнхлэгийн дулааны зохицуулга цацраг чиглэлээр биеийн гадуур бүрхсэн арьсны дулааны зохицуулгатай холбогдож зохицуулагдахыг цацраг зохицуулга гэж нэрлэдэг. Биеийн гадаргаас дулааныг дамжиж алдуулах тусгай тогтолцоо хүний биед бий. Үүний нэг нь арьсан доорх венийн судасны сүлжээ юм. Энэхүү сүлжээг халуун цусыг арьсаар дамжуулж хөргөөх амьд радиаторын тогтолцоо гэж техникчид нэрлэдэг. Хүйтэн сэрүүн газар амьдардаг хүмүүст цусаа халаахад хоол боловсруулах замаар дулааныг ихээр үйлдвэрлэдэг. Нэг үгээр хэлбэл биеийн нь гол тэнхлэгийн дулаан өндөр байдаг. Амьдрах орчноосоо хамаарч тэр дулааныг бууруулах хэрэгцээ мөн гардаг. Энэ тохиолдолд биеийнхээ голоос зах арьс руу чиглэсэн судасны зэрэгцээ холбоо ихэсч арьсан доорх венийн судсан тороо халуун цусаар дүүргэж түүний дулааныг арьсаар дамжуулан орчиндоо дулаанаа (агаар-ус хүрэлцсэн биес) шилжүүлж цусаа хөргөдөг. Халуун орны хүмүүст ийм урвал нэг их шаардлагагүй. Тэр бүст амьдардаг хүмүүс цусаа том артерийн судсаа дагасан бор өөхөөр халаадаг. Харин биеийн хүчний ажил хийвэл амьдрах орчноосоо хамаарч цусаа хөргөх урвал сэрүүн болон халуун бүсийн хүмүүст адил илэрнэ. Ямар ч бүст амьдарч байсан дээрх тохиолдолд булчинд үүссэн дулаанаас үүдэлтэй цус ихээр халахад шингэн зүйл их ууж хөлс, салстаар ууршуулж биеийн дулааныг алдуулах хүйтэн ус, сэрүүн агаартай орчинд сууж хүрэлцэх үйлээр биеийн дулаанаа алдаж цусаа хөрөгдөг. Дулаан үүсэл алдалтын ийм нарийн зөрөө байдаг болохоор сэрүүн бүсийн улс оронд өсч төрсөн хүн халуун оронд удаан хугацаагаар амьдраад ирэхээрээ өвчилсөн тохиолдолд захын венийн судас нь олдохгүй тариа хийхэд бэрх болж, хүүхэд шиг төв судсандаа тариа хийлгэхэд хүрдэг. Энэ бүхэн физик-газар зүйн бүс сэлгэж амь зуух нь эрүүл мэндэд чинь төдийлэн таатай биш гэдгийг хэн хүнгүй санаж хэрэгжүүлбэл зохилтойг илтгэж байна. Хүн мөчдөө түүнийг тэжээдэг том судасны эргэн тойронд байгаа бор өөхөө ашиглаж халаадаг. Тавхай алга өлмий хуруу халах нь ургал мэдрэлийн гаралтай хямралын дулааны солилцоогоор илтгэдэг хам шинж юм. Монголын мэргэн ардууд хорхог боодогны чулуу барьж хуруу гараа жигнэх хуушуур чанартай махан хоолыг халуунаар гарын арван хуруугаа хүргэж жигнэж идэх нь хий дардаг эмчилгээний сайн арга гэж үздэг нь сарвуу тавхайгаараа дамжиж бор өөхний үйл ажиллагаа тэр тусмаа бодисын солилцоонд нөлөөлөх мэргэн арга юм. Солонгос Японы эцэг эхчүүд хүүхдийнхээ хөл гарыг сэрүүвтэр улиралд төдийнлэн дулаалахгүй мэнжийж улайтал нь нүцгэн авч явдаг нь дулаан орны хүмүүсийн биеэ дулаацуулах гол арга болох мөчдийн судас дагасан бор өөхийг сэрээж наанадаж мөчдөө цаанадаж биеэ халааж эрүүл эсэргүүцэл сайтай иргэн төлөвшүүлэх арга бололтой. Эхчүүд хүүхдээ ханиад томуу хүргэхгүй эрүүл чийрэг байлгах гэж ул, алга, хамрын уганд нь шар тос түрхэж өлгийддэг нь дээр өгүүлсэнтэй арга барил зорилгын хувьд нилээд төстэй юм. Үүний зэрэгцээ манайд хүүхдийг зун намар хонь хариулж хурга тугал эргүүлэхэд хүүхдийг хөл нүцгэн явуулж хоолой гүрээг нь өвтгөхгүй болгож биеийг нь чийрэгжүүлдэг арга байсан боловч амьдралын хэв маяг өөрчлөгдөж ийм уламжлал ор мөргүй алга болж байх шиг байна. Харин үүний эсрэг хүйтэн сэрүүний улиралд хөл гараа дулаалахаа умартаж шалдан нүцгэн гүйсээр чөмгөө хөргөөд хүндээр өвчлөх нь их болжээ.

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль
анатомийн тэнхмийн профессер


Д. Амгаланбаатар, багш Д. Нямсүрэндэжид




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан