Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ТЕНДЕРИЙН УРИЛГА


Огноо: 2014 оны 03 дугаар сарын 25-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Компьютер, тоног төхөөрөмж, хэвлэгчийн хор нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-2014/03-08/НТШ-02
        
1. “Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Гэрийн модон тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж нийлүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Багц №1. Компьютер, тоног төхөөрөмж
Багц №2. Хэвлэгчийн хор
1. Тендерийн баримт бичиг /болон нэмэлт хувь/-ийн иж бүрдэл бүрийг нь албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгөөр бэлэн бусаар Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
2. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ:
Багц №1-т Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж хэмжээ нь тендерийн үнийн дүнгээс багагүй байх
Багц №2-т Сүүлийн 1 жилийн борлуулалтын орлого нь тендерийн үнийн дүнгээс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Багц тус бүрд тендерийн үнийн дүнгийн 30%-иас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
Багц №1-т Сүүлийн 2 жилийн буюу 2012, 2013
Багц №2-т Сүүлийн 1 жилийн буюу 2013
4. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба багц тус бүрд тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний  төгрөгийн тендерийн баталгаа хамт ирүүлнэ.
4. Тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.

“Эрдэнэс Таван толгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 6 давхар 603 тоот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 7011-8585 дотуур утас-135 Факс: 7011-9595
Е-mail: procurement@erdenestt.mn

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан